СӨХ-ны үйл ажиллагааг шалгах зорилготой 7 байгууллагын нэгдсэн шалгалт аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдлаа. Шалгалтад Баян-Өндөр суманд бүртгэлтэй 31 СӨХ, бүртгэлгүй иргэдээс мөнгө хураасан гэх гомдлын дагуу шалгагдаж байгаа 3 СӨХ-д шалгалт хийгдээд дуусчээ. Энэхүү шалгалт 16 чиглэлд явагдсан.
Тухайлбал
үүнд СӨХ-дын 2013-2015 оны санхүүгийн тайланг шалгах, ажиллагсдын цалин
хөлс, НДШ, ЭМД-д хамрагдсан байдал, иргэдээс ирүүлж буй гомдлыг хянан
шалгах, засвар ашиглалтын мөнгөний зарцуулалт цэвэрлэгээ, Монголын
СӨХ-ны дээд зөвлөл, салбар зөвлөлд хураамж татвар төлөх асуудлыг хянан
шийдвэрлэх, подваль техникийн давхруудын арчлалт хамгаалалтын асуудлыг
шалгах гэх мэтчилэн 16 чиглэлд явагдсан байна.
Мөн
шалгалтын хүрээнд 7 мянга орчим өрхөөс СӨХ-ны үйл ажиллагааны талаар
санал асуулга авчээ. Одоогийн байдлаар шалгалтын дүнг нэгтгэх ажил
хийгдэж байгаа бөгөөд энэхүү шалгалтаар СӨХ тус бүрээр нь дүгнэлт гаргах
юм байна.
Erdenetinfo.mn