|

Өнөөдрийн зурхай /2016.05.23/

saikhnaa 2016/05/23 489 0

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал 

бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 17. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 8 цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хувь заяанд өөрчлөлтийн үе. Эрхэлсэн ажил болон тавьсан үрээс салах болно. Өөртөө итгэлтэй урагшаа тэмүүл. Аливаад нэгэн хэвийн ханддаг хандлагаа өөрчлөхийг од эрхэс зөвлөж байна. Шинийг сэтгэж, ажиллах арга барилаа өөрчлөх цаг иржээ. Авьяас чадвараа гаргаж чадвал аль ч салбарт амжилт дагуулахын сацуу эсрэг хүйстнийхээ анхаарлыг ч татахыг үгүйсгэхгүй.


Үхэр (4/20-5/20)

Санхүүгийн байдал маш тогтвортой байгаа тул буяны ажилд оролцох цаг болсон байна. Буяны ажил, бодь сэтгэлийн замаас ч та ашиг олж чадна. Өөрийгөө хамгаалж байр сууриа бэхжүүл. Таны хувьд бизнес, худалдааны ажил хийхэд тааламжтай байх болно. Энэ өдөр таны идэвхтэй байдал юунд ч хүргэхгүй. Ажилдаа санаачлагчтай байхыг зөвлөж байна, тэгэхгүй бол үйл явдал таны хувь тавиланг өөрчилж мэднэ.


Хамтатгах (5/21-6/21)

Шинийг эрэлхийлж туршиж зохион бүтээгч хүмүүс хэрэгтэй газар, хэрэгтэй цагт нь өөрийнхөө авьяас чадварыг харуулна. Тэрээр дэвшилтэт нээлтүүд, агуу том өөрчлөлтүүд явагдах газарт байна. Бодол санаагаа цэгцэлж, эргэцүүлэл, бясалгал хийн ариусахад цаг зав гарга. Бусдын зөвлөгөөг бүү сонс. Таны хэт итгэмтгий, гэнэн зангаас болж, мөнгөний гарз хохирол гарах төлөвтэй. Эрсдэлтэй алхам хийх, биеийн хэт ачааллаас зайлсхий. Энэ бүхэн таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өглөөгүүр ихээхэн зөрчилдөөн үүсэж уур уцаар хүрэхгүй байхын аргагүй байна. Гэвч цагаа олж амгалан тайван, алсыг харах чадвартай байж чадвал цаашдын үр дагаврыг зөөлрүүлж чадна. Үйл явдлын явц хүндрэлийг хүчээр шийдэж чадахгүй. Хувийн дур булаам байдал болоод хуучин хэлхээ холбоогоо мөн ашигла. Шинэ танилуудаа олбол тэд таны төлөвлөгөө биелүүлэхэд тань найдвартай тусална..


Арслан (7/23-8/22)   

Өөрийн асуудлаар санасандаа хүрч чадахгүй. Өнөөдөр даргатайгаа бүү уулз. Зөрөлдөөнтэй, бичиг цаасны чирэгдэлтэй, мэдээ мэдээлэл саатах, шалгаж сорих, хяналт байцаалттай холбоотой аюултай өдөр. Түнш болон ажлын хамтрагчаас ирэх ашигтай саналыг ямар ч тохиолдолд өнгөн дээрээ зөвшөөрөх гэсний шаардлагагүй. Чухал шийд гаргахын өмнө хуулийн зөвлөгөө ав.


Охин (8/23-9/22)    

Өндөр ур чадвар шаардсан бүхий л төрлийн гар хөдөлмөрийг гайхамшигтай хийснээр "Алтан гартан” хэмээх магтаал сонсоно. Шинэ боломжууд хай. Хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт оролц. Ер бусын шинэ зан ааш, чадвараа нээнэ. Бүх зүйл байрандаа байж, амар амгалан байх хэрэгтэй. Гэнэтийн зүйлийг хүлээх хэрэггүй, урьдчилан төлөвлөх ч хэрэггүй, гэхдээ нөхцөл байдлыг хурдан шийдэхэд бэлэн бай.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр хэтийн төлөвлөлт хийхэд тохиромжтой өдөр. Ажил хэргийн холбоотой хүмүүсийн зөвлөгөө зөвлөмжийг сонсох нь танд ашигтай. Төлөвлөснөө хий. Санхүүгийн байдал тань нөлөө бүхий хүмүүсээс хамаарах болно. Мэргэжлийн хүрээнд болон урлагийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад тааламжтай өдөр. Ажил хэргийн хүрээг тэлэхүйц томилолт, уулзалтад явах нь эерэг үр дүн авчирна. Удирдах ажилтны уулзалтад явах нь эерэг үр дүн авчирна.


Хилэнц (10/23-11/21)   

Олдсон боломжийг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлнэ. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгаж магадгүй. Нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн ав. Өөрийгөө харуулах сайхан боломжийг гэнэт хүлээн авна. Үдээс хойш амин хувийн, бас нийтийн ашиг сонирхлын үүднээс хариуцлагатай ажил хэргийг төлөвлөх бөгөөд энэ нь танд ертөнцийг авчирч, тэнцвэрийг бий болгоно. Биеийн хүчний ачаалал авах нь тустай.


Нум (11/22-12/21)   

Хүнд ажил эхлэхэд хаанаас нь эхлэхийг энэ өдрийн үйл явдлууд хэлж өгнө. Олон удаа хойш нь тавьсан хүнд асуудлын талаар шийдвэр гаргах магадлалтай. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтүүд нь эрэгтэйчүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх боловч оддын таагүй байрлал нь хичээл зүтгэл нь хүсэж буй үр дүн хүргэхгүй гэдгийг анхааруулж байна. Эмэгтэйчүүд бичиг баримтад гарын үсэг зурах, амлалт өгөх зэрэг үүрэг хариуцлагатай ажилд анхааралтай байх хэрэгтэй. Урлагийнхан олны өмнө үг хэлбэл амжилт олно. Өнөөдөр та өөрийн сэтгэн бодох чадвар, өвөрмөц сэтгэлгээг харуул.


Матар (12/22-1/19)   

Эд хөрөнгө олох сонирхол буурч, зөвхөн олсныгоо хадгалах өсгөх хандлагатай өдөр. Хайр дурлалын хувьд энхрий халуун байна. Оюун санааныхаа хэрэгцээг дээшлүүл. Хэт их аз жаргалаа гараасаа бүү алд. Та юунд ч санаа зоволгүйгээр өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, өдрийг инээмсэглэж өнгөрүүлээрэй. Таны аялал зугаалгаар явах төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч та энэ бүгдийг ямар нэг аргаар зугаатай явдал болгон хувиргаж чадна.


Хумх (1/20-2/18)   

Ажил дээрээ тун тухгүй байдлыг мэдэрнэ. Муу санаатнуудын далд нууц явуулга ил болно. Хувийн амьдрал дахь бат бэх бус холбоо тасрах өдөр. Та бүхний олонх нь өөрийнхөө ажлын хамтран зүтгэгчдэд сэтгэл хангалуун бус байна. Энэ нь ялангуяа таны өндөржүүлсэн шаардлагад хариулт өгч нийцэж ажиллаж чадахгүй байгаа хүмүүст хамаарна. Хамт олонтойгоо ярилцаж энэ хүмүүсийг илчил. Эс тэгвээс таны нэр хүнд нөлөө унана. Гэхдээ хорон муу аргаар тэмцэх гэсний хэрэггүй. Энэ удаагийн хэргийг байдаг л зүйлд тооцож тайван бай.


Загас (2/19-3/20)

Од эрхэс таныг албан тушаал дэвших явдалд нөлөөлнө. Саад тотгорт бэлэн бай. Гэнэтийн үйл явдлуудад түргэн хариу өгөх чадвар, хурц ухаан, урьдчилан таамаглашгүй зүйлд болон биеэ авч явах байдал, зорилгодоо хүрэх эрмэлзэл зэргийг од эрхэс танд бэлэглэнэ. Мэргэжлийн ажил тань ачаалал өндөртэй байна. Танаас хамаараад удирдлага болон түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top