Орхон
аймгийн АН өчигдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ
тодрууллаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд "Эгийн голын усан цахилгаан
станц” төслийн нэгжийн захирал Д.Одхүү, Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Зэс Эрдэнийн Хувь ХК-ийн ТУЗ-ын дарга Д.Алтанхуягнар аймгийн намын хорооны хурлаар дэмжигдэн нэр дэвшихээр болжээ.
Энэ сарын 27-нд болох АН-ын ҮЗХ-ны хурлаар уг нэр дэвшилт эцэслэн баталгаажих юм байна.
46 тойрог | Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Зэст, Баяцагаан, Говил, Яргуйт, Эрдэнэ баг, Жаргалант сум | Д.Алтанхуяг | |
47 тойрог | Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд баг | Д.Одхүү | |
48 тойрог | Баян-Өндөр сумын Уртбулаг, Бүрэнбүст, Цагаанчулуут, Баянбулаг, Булаг, Наран, Даваат, Рашаант баг | Б.Мягмарсүрэн |
Erdenetinfo.mn