"Бүрэн зураглал” хөтөлбөрийн "Зочны цаг" үргэлжилж байна. Зочны цаг хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг анх нээж, хайгуул хийж, хот байгуулсан түүхийн талаар ярилцлаа.
Анх 1970-аад оны эхээр Эрдэнэтийн их бүтээн байгуулалт эхэлж, улс орны өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд ирж, шинэ хотод суурьшиж байсан.
Үүний илрэл болсон тракторын хөшөөний түүх, Эрдэнэтийн уурхайн үе үеийн хөгжлийн түүхийн талаар ярилцлаа.Зочны цагт Монгол Улсын Төрийн соёрхолт, зөвлөх инженер Г.Сундуйжав, Эрдэнэт хотын анхны илгээлтийн эзэн Р.Жанчивдорж, Эрдэнэт хотын дарга асан, Д.Тогтооч нар оролцлоо. 1988 онд 110 тонны хоёр билаз ирж, угсрахад сар гарангийн хугацаа зарцуулж байжээ.
Харин өнөөдөр 136 тонны билазыг үйлдвэрийн засвар, механикийн ажилтнууд гурав хоногийн дотор угсарч байна.Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд улсын төсөвт 380 тэрбум төгрөг оруулжээ.
Мөн "Эрдэнэт” үйлдвэр Эрдэнэт хотын төсвийн 90 хувийг бүрдүүлдэг гэнэ. Анх 1988 онд 110 тонны даацтай билаз оросоос ирэхэд угсрах гэж сар гаруйн хугацааны ажил болж байсан гэнэ.
Харин одоо 140 тонны даацтай аварга техникийг Эрдэнэтийн засвар механикийн хэлтсийнхэн гурав хоногийн дотор бэлэн болгож байгаа гэдгийг зочин редактор Д.Жигмэдцэрэн онцоллоо.
Мөн "Зочны цаг”-ийн үеэр "Эрдэнэт” үйлдвэрт өнөөг хүртэл бэлтгэгдсэн инженерүүд цаашдаа улсынхаа томоохон үйлдвэрүүдэд ажиллах боломжтой.Засвар, механикийн албаныхан гэхэд Монгол Улсын анхны автомашины үйлдвэр болох ч боломжтой гэдгийг зочид ярилаа.