|

Л.Мөнхбаясгаланг 88 сая төгрөг залилсан хэрэгт шалгаж байна

saikhnaa 2016/05/26 339 0

7c39181abc51ae592799741b3b9debd9

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан оффшор бүсэд данстай эрхмүүдийн талаар эрэн сурвалжлахаар өчигдөр АНУ-ыг зорих гэж байсан. Гэвч түүнийг ЭЦГ-аас шалгаж байгаа учир хилээр гаргахыг нь хориглоод байгаа юм. Харин энэ талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь” хэмээн бичсэн.

Тэгвэл Л.Мөнхбаясгаланг оффшор дансны асуудлаар бус залилангийн хэргээр шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн. Тиймээс энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад

"МИАТ ТӨХК нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "Эм Эн Пи Ар” ХХК-тай Зөвлөх, Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40 сая төгрөгийг "Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-тай Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. МИАТ ТӨХК-ны эрх бүхий албан тушаалтнууд нь Эм Эн Пи Ар ХХК, Мэдээллийн менежмент эрхлэгч төв ТББ-ын албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчиж, гэрээгээр халхавчлан 88,4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр МУ-ын Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон шалгаж байгаа болно” гэлээ.

Ийнхүү Л.Мөнхбаясгаланг оффшор дансны асуудлаар бус залилангийн хэргээр шалгаж байгаа нь тодорхой боллоо. Тэрбээр сэжигтнээр татан шалгагдаж байгаа аж.

Г.Лхагваа

Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

top