ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдоржийг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байна.
Энэ талаар АТГ-аас "Авлигатай тэмцэх газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэргийг 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр үүсгэсэн байна” гэх албан ёсны тайлбар өгсөн байна. Одоогоор түүнийг цагдан хорьсон зүйл байхгүй. Гадуур шалгаж байгаа аж. Б.Пүрэвдоржийг ИХШХЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгтэй хамт шалгаж байгаа юм байна.
Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.