"Blue sky” төвийн урд өнгөрсөн нэг жилийн дотор 13 давхар оффисийн зориулалттай "Сити төв” гэх барилга шуурхай
боссон билээ. Дотор засал чимэглэлийн ажил нь л үлдээд байгаа тус барилга Чойжин ламын сүм музейн зүүн хойно байрлалтай. Ингэхдээ сүмийн хамгаалалтын бүстэй давхцсан нь шүүх, цагдаадаа тулаад байгаа аж. Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс хоёр га газрыг хамаардаг. Харин Сити төв нь 800 гаруй ам метр талбайтай бөгөөд музейн эзэмшлийн 200 ам метр талбайтай давхацсан болохыг мэргэжлийн байгууллага тогтоогоод байгаа сурагтай. Уг нь түүх, соёлын дурсгалт байгууламжаас 200 метрийн зайд барилга, байшин барих нь соёлын өвийг хамгаалж чадна гэж мэргэжлийн хүмүүс ярьцгаадаг.
"Сити төв”-ийн барилгыг барих явцад өнгөрсөн жилийн турш сүмийнхэн бол эргэн тойрны үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэлтэй байсан тухай иргэд ярьж байна. Учир нь 13 давхар өндөр барилга эргэн тойрондоо хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайн хангаагүйгээс өглөө, үдэшгүй барилгын төмөр, материуд унадаг байсан гэнэ. Азаар хүний эрүүл мэндэд халдаагүй ч барилгынхан үүнийг үл тоосоор гадна ажлаа дуусгажээ. Барилгын норм дүрмээ сахиж ажиллаагүй, бас тэгээд түүх, соёлын дурсгалт байгууламжид халдсан энэ барилга хэнийх вэ.
Үргэлжлэл бий.
Б.ЭНХ Эх сурвалж: Зууны мэдээ