|

Өнөөдрийн зурхай /2016.06.02/

saikhnaa 2016/06/02 582 0

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 27. Бархасвадь гараг.  Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана.

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Бухимдал, санал зөрөлдөөн бусадтай харилцахад тухгүй байдлыг үүсгэнэ. Эргэн тойрондох хүмүүсээ буруутгах хэрэггүй. Ажил мэргэжлийн зорилго бодит байдлаас холдож уран төсөөллийн шинжтэй болсон юм шиг санагдаж мэднэ. Та зорилгынхоо төлөө бага багаар урагшил. Хичнээн хүрч чадамгүй өндөр зорилго ч бага багаар ойртох болно.

 


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр харилцаа холбооноосоо сайхан боломж бий болгоно. Таны гэрлэхээр шийдсэн хүн тань таны "хувь тавилан” гэдэгт итгэж болно. Ирээдүйтэй шинэ төлөвлөгөө таны ажлын хэв маягийг өөрчилнө. Эсвэл та хамтарсан төсөлд оролцох санал хүлээж авна. Энэ нь багагүй мөнгөн орлого авчирахгүйг үгүйсгэхгүй. Өнөөдөр таны хувийн амьдрал мэргэжлийн үйл ажиллгаанд тань нөлөөлж хайрттайгаа харьцах харилцаанд асуудал үүсгэж магадгүйг анхаар.


Хамтатгах (5/21-6/21)

Зун болж байгаа тул аль болох олон төрлийн хувцас авч өмс. Гэр бүлийнхэнтэйгээ хамт зусланд амрангаа нарны эрч хүчийг мэдэрч Д аминдэм шингээж ав. Гадуур алхаж, хөршүүдтэйгээ танилц. Зарын самбараас комиссын бараа бүтээгдэхүүн хаана зардгийг мөн сонирхолтой уулзалт, клуб дамжаа хаана байгааг мэдэж ав. Эцэг эх болохоор бэлдэж байгаа бол зөв амьсгалах, хүүхдээ хэрхэн бойжуулах талаар сайн суралцаж, сэтгэл санаагаа тайван байлга.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таны хувьд чөлөөт цагаараа амралт зугаалга, наргиж цэнгэхэд дуртай байдагт тань таагүй ханддаг хүмүүс байна. Та байнга мэндэлж, байнга уулзаж нэг л зүйлийн тухай ярьдаг залхуутай байдлаас жаахан ч гэсэн ангижрахыг хүсэж байгаа нь илт байна. Та өөрөө төрөлхийн ийм мэрдэмжтэй байж ч болох юм. Харилцаа сайтай буд гараг таны нууц ба дотоод ухамсарын гэр ихрийн ордод айлчилж байгаа тул мэлхийн ордынхон хэрэггүй яриа, хов живэнд оролцохгүй, нуугдмал байхыг илүүд үзнэ.  


Арслан (7/23-8/22)   

Өчигдөр уригдсан үдэшлэгт очих төлөвлөгөө өнөөдрийн ажлын жагсаалтад багтжээ. Гэхдээ та гэр бүлтэйгээ хамт, эсвэл бүр ганцаараа байхыг илүүд үзэж болох юм. Уг нь өнөөдөр олны дунд хөгжилдөх өдөр . Гэрээ хэлэлцээрээ хянаж, санхүүгээ татан төвлөрүүл. Зохиолч Арслангуудын оюун цэлмэг бөгөөд шинэ санаа сэдлээр дүүрэн байна. Та шинэ эд хогшил хайж байгаа бол түүнээ ав.

 


Охин (8/23-9/22)

Хүнд байдалд орсон найз нөхөд тань танаас зөвлөгөө авахыг хүснэ. Хэрэв хамаатан садантайгаа хамт байгаа бол ямар нэг таагүй үг хэлэхээс болгоомжил. Зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол ахмад настан болон ах эгчээсээ зөвлөгөө авч тэднээс тусламж ав. Найз нөхөдтэйгээ элдвийг хөөрөлдөн оройг хөгжилтэй өнгөрүүл.

 


Жинлүүр (9/23-10/22)   

Хэр бага санаа гаргана тэр хэрээр хөнгөн байх болно. Хэрвээ хэн нэгэн маргалдах гэвэл нэг их амжилт олохгүй л байх. Бухимдал сэтгэл зовинолоо бясалгал, амьсгалын дасгал хийж багасга. Хөдөө агаар салхинд гарч амар. Хайртай хүнтэйгээ хамт гадуур зугаал. Бусдын амжилтаас суралцах нь таны санхүүгийн чадварыг нэмэгдүүлнэ.

 


Хилэнц (10/23-11/21)   

Хилэнцүүд бол бусад ордтой харьцуулахад хамгийн сэтгэл татам, хүмүүсийг өөртөө татах увидастай. Эдгээр шинж чанар одоо улам өсөн нэмэгдэнэ, яагаад гэвэл Cap таны хувийн зан чанарыг илтгэдэг 1-р гэр болох орд руу шилжин оржээ. Шинэ авъяас чадвараа нээн хөгжүүлэхэд яг тохирсон цаг. Уужим сэтгэлтэй, буянтай хүмүүс танд шинэ боломж харамгүй өгөх байх. Өөрийн чадлаар амжилтын тавцанд гарч санхүүгийн аюулгүй байдалд хүрсэн хүний туршлага хувийн бизнесээ эхлэх хүмүүст их урам өгнө.


Нум (11/22-12/21)

Гэр бүлийн харилцаа болон хайр дурлалын адал явдалд тааламжгүй өдөр. Эрсдэлтэй, аз туршсан үйл явдалд дурламтгай зан таны таагүй зүйлд хөтлөж болзошгүй. Гэхдээ зөв тооцоо, хүмүүсийн мэдлэг чадвар үүнээс үүдэн гарах эрсдлийг багасгахад тусална. Од эрхэс таныг зоригтой байж, ямар ч үед өөрийн гэсэн байр суурийг хадгалахыг зөвлөж байна.

 


Матар (12/22-1/19)

Хилэнцийн ордны cap таны найз нөхдийн харилцаанд анхаарч, нийгмийн хүрээллийг тэлнэ. Хамтран зүтгэгчид туйлбаргүй байж, зөрчилдөх бөгөөд дотоод тэмцэл эхлэнэ. Та гаднаа инээх ч дотроо шатна. Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд од эрхэсийн хандлагыг ашигла. Таны сэтгэлийн тэнхээтэй тул муу зуршлаа хаян сөрөг байдлаа эерэг болгон өөрийгөө өөрчил. Илчлэг ихтэй хоол хүнс, архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.


Хумх (1/20-2/18)

Ажил хэрэг их, шахуу байна. Албан хаагчдад нийгмийн нэг шат дээш өгсөх боломж гарна. Олонх нь ажлаа илүү сонирхолтой ирээдүйтэй ажлаар солих боломжтой болно. Хуучны найз нөхөд, түншүүд, хөршүүдээ бүү март. Удахгүй та тэднээс тусламж гуйж магадгүй байна.

 


Загас (2/19-3/20)

Өглөөний чиг хандлага, эерэг үйл хөдлөл, хамгийн гайхалтай боломж болохыг илтгэж байна. Мөн урт аялалаар явах, хүмүүстэй үзэл бодлын маргалдаан хийхэд, эсвэл боловсролтой холбоотой төлөвлөгөө зохиох зэрэгт таарсан сайхан цаг. Өдрийн сүүлээр шийдэх шаардлагатай чухал асуудлуудаа анхааралдаа авах хэрэгтэй. Энэ сард маш олон гараг Загасны ордыг ивээх учир, та гэртээ сайхан байх, хайртай хүн болон найзуудаа гайхалтай уур амьсгалаараа дайлан зочлох болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top