Өнгөрөгч амралтын өдөр болж өнгөрсөн "Академи Авардс"-ын дүн кино урлагт хайртаа монгол түмний урамыг хугалсан билээ. Тэгвэл зарим уран бүтээлчдийг ч бухимдуулаад авч. Тухайлбал "Хувьсал" продакшний жүжигчин Д.Ганцэцэг ийн бичжээ.
АКАДЕМИ АВАРДС.
Сүржин нэртэй, даржин наадам.
Булхай ихтэй нөхдийн тоглоом.
Энэ
жилийн авардст манай продакшны хувьд " Атганд үлдсэн эрдэнэ " бүтээлээ
сойсон билээ. Кино урлагийн төлөө зүтгэж, хүч хөлсөө урсган, оюун тархиа
шавхан ажилладаг уран бүтээлчдийн амнаас энэ наадмын эргэн тойрон дахь
хов жив , холион бантанг бишгүй л сонсож байсан. Мянга сонсохоор нэг үз
гэдэг дээ.
Өчигдрийн үйл ажиллагаа нь энэ наадам нь үнэхээр явуургүй булхай байдаг гэдэг нь илт боллоо.
Манай
бүтээлийн хувьд үнэхээр будлиан орсон ч хийснээрээ бут цохиод гарч ирж
чадна хэмээн зургийн найруулагч Angarag Davaasuren, эмэгтэй гол дүрийн
жүжигчин Ганчимэг Алтангинж , ерөнхий зураач Khurlee Tsogt нартаа маш их
итгэж байлаа.
Зургийн найруулагч Д.Ангараг.
Холливудад
нээлтээ хийсэн М15 хөдөлгөөн гаргагчийг анх удаа өөрийн орондоо
ашиглан, ихэнхи зураг авалтаа энэ техникээрээ хийн гүйцэтгэж, Дэлхийн
стандарттай хөл нийлж алхсан Д.Ангарагтаа шилдэг нь байсан гэдгийг дахин
дахин хэлмээр байна. Энэ залуу Монголын дэлгэцийн урлагийг Дэлхийд
таниулахын төлөө их зүйлийг хийж байгаа хүн.
Ганцхан
хэсгийг авахын тулд Монголын бүх л үзэсгэлэнт газрыг өөрөө судлан байж,
1200 км зам туулан Говь - Алтайн Шаргын хүрхрээг сонгон ажиллаж байсан
юм. Үнэхээр л сцени болгоноо чухалд үзэн, хальсанд буугдах бүх зүйлд ач
холбогдол өгч ажиллаж, уран сайхан сэтгэж чаддаг
" Жинхэнэ бүтээлч " хүн.
Д.Ангарагтаа Монголынхоо урлагийг Дэлхийд гаргахын төлөө зүтгэж байгаа үйлст нь амжилт хүсье.
Шилдэг эмэгтэй гол дүр.
Бид ч гэлтгүй үзэгчид уран бүтээлчид бүгд А.Ганчимэгийг авна гэж хүлээж итгэж байсан.
Энэ нь ч олон зүйл дээр харагдсан.
Ёслолын
ажиллагаа өндөрлөнгүүт хамгийн түрүүнд сэтгүүлч Золоо ах минь Ганухыг
авсангүй хэмээн итгэж ядсан харцаар гүйн ирж " Зүгээрээ, миний дүү бол
жинхэнэ дүр бүтээсэн " хэмээн үнэн сэтгэлээсээ халаглан харамсан хэлсэн
юм. Ингээд л зөвхөн ГАНУХ руу ирж баяр хүргэсэн уран бүтээлчдийн цуваа
хөвөрсөн дөө.
С.Болд - Эрдэнэ, Цэрэнболд, П.Цэрэндагва ах гэх мэтчилэн цааш хөвөрсөөөөөөөөөн.
Ганух Тайвангийн дүрийн төлөө шаналж, өвдөж, тарчилж байсааааан.
Эрэгтэй дүрд тоглох учраас ээж байхаа ч умартан ажилласан. Нөр их хугацаанд тун их хөлс хүч, сэтгэл зүрхээ зарцуулан ажилласан.
Ганцхан
жишээ нь морь унаж сурахад л амьдралынхаа 2 сарын хугацааг зарцуулсан.
Тайвангийн дүрийг Ганух жинхэнэ амилуулсан. Ийм ур чадвар шаардсан
дүрийг, ингэж өндөр хэмжээнд гаргах жүжигчин ойрын хэдэн жилдээ гарахгүй
байхаа хэмээн АЖ Н.Мягмарнаран ах минь нээлтэн дээр сэтгэл догдлон
өгүүлж байсансан.
А.Ганчимэг залуу уран бүтээлчдийнхээ дунд шилдэг нь байж үнэхээр чадсан.
Ерөнхий зураач Ц.Хүрэлбаатар.
Үргээлэг 2 киногоороо бас энэ наадамд дэвшсэн.
Үргээлэг
2 ч үзэгчдээс бас их өндөр таашаалыг хүртэж, маш чухал сэдэв хөндсөн
Томоос том бүтээл байж чадсан. Зураач ХҮРЭЛЭЭ маань Монголын кино
урлагийн түүхэнд томоохон хэмжээний үзэсгэлэнт байгалийн агуйг урлан
бүтээснээрээ зураачдаасаа ялгарч гарч ирсэн. Хүрэлээ бодож сэтгэж
чаддаг. Бодож сэтгэснээ үйлдвэрлэн босгож чаддаг. Үйлдвэрлэснээ
бүтээлдээ бүрэн уялдуулж чаддаг уран нарийн мэдрэмжтэй жинхэнэ киноны
зураач...!
Энэ
бүхнийг эргэцүүлж бодож суухдаа гэрлийг сүүдрээс нь ялгаж чаддаг цэцэн
шүүгчдийн минь бэлгийн мэлмий хааш одов оо хэмээн өөрийн эрхгүй
халагласаааан.
Кино бол Уран зураг..
Уран зургийг бүтээж чадсан Анли, Хүба, Ганух 3 минь үнэхээр шилдэгүүд шүү...
Академи
авардсын гол зохион байгуулагч эрхэм минэээээ тэр жил хүүгийнхээ хийсэн
киног оруулах гэж наадмынхаа хугацааг хойшлуулан байж, хүүдээ цом
өгсөнийг чинь бүх хүн мэдсэн , хэн нь ч дуугараагүй.
Та одоо болио.
Больж чадахгүй гэвэл наад наадмаа өөрийнхөө аялдан дагагч нартайгаа нийлээд үргэлжлүүлж болно.
Харин
хийсэн бүтээсэнтэйгээ бүхний сэтгэлд мөнхрөн үлдэж буй бидний үлгэрлэн
дуурайж, бахархан явдаг ахмад бүтээлчдийн минь шүүгч нэртэй " мануухай "
болгож битгий дамшигла.
Шударга үнэнийг хэн ч хөхүүлэн дэмжиж шагших болно. Шударга бусыг харин мэдсэн бүхэн хэлж чадахгүй.
Хувьсал
бол хаана ч хэний ч өмнө шударга бусыг илчлэн уудлаж , хэлж чадах зүрх
зоригтой хүмүүс. Яагаад гэвэл бид бүтээл бүрээ мэргэжлийн өндөр төвшинд
хийж гүйцэтгэхийг зорьдог юм. Энэ бол найруулагчийн минь барьдаг ганц
зарчим нь.
Хэн
нэгэнд таалагдах гэж хэлбэр хөөлгүй, чанартай бүтээл үзэгч түмэндээ
хүргэдэг учраас л " Хувьсал " 15 жил оршин тогтносоор байгаа юм шүү
дээ...
Академи авардс хэмээх сүржин нэрээ
" Хүндэт эрхэм ба түүний нөхөд "хэмээн хэмжээнд нь тааруулан өөрчилвөл дээр бус уу.....!!!!
Үнэн худал ээлжилж, хар цагаан сүлэлдэж, сайн муу зэрэгцэн оршдог нь хүмүний орчлонгийн жам хойно доо...!
Ниргэсэн
хойно нь хашгирав гэгчээр одоо үүнийг ингэж эрээчиж суух нь ч бас илүүц
л дээ. Гэхдээ санал нэгдэх олон олон хүн байгаа болохоор л бухимдлаа
гарган, дотроо онгойлгосон минь энэ.
1934
оноос эхтэй Монголын кино урлагийн түүхэнд зам мөрөө үлдээн , залуус
бидний бахархал болсон бүх ахмад буурлуудаа хүндэтгэн мэхийе...Та бүхний
хийж, мөнхжүүлсэн бүтээл бүр биднийг хөгжүүлж , илүү сайныг бүтээх хүч
өгч цэнэглэж байдаг билээ.
"Кино урлаг бол бүх ард түмний урлаг мөн"