|

А.Гэрэлцэцэг: Өнгө мөнгөнд дурлах бус сэтгэл зүрхээ чагнана

bayaraa 2015/03/31 3579 0

А.Гэрэлцэцэг: Өнгө мөнгөнд дурлах бус сэтгэл зүрхээ чагнана

 

 УДЭТ-ын жүжигчин Б.Тамир сүүлийн үед кино урлагт хүч үзэхийн зэрэгцээ  найруулагчаар ажиллах болсон. Түүний

 

  найруулсан "Миний ах атаман”, "Аз жаргалын шок” уран сайхны кино үзэгчдээс чамгүй үнэлгээ авсан. Харин энэ удаа залуусын хайр сэтгэлийн ээдрээг сонирхолтой, хөгжилтэй байдлаар харуулсан "247 грудас” киногоо энэ сарын 11-ний өдөр нээлээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин А.Гэрэлцэцэгтэй цөөн хором ярилцсан юм.

-Дэлгэцийн бүтээлд тэр бүр тоглоод байдаггүй байх аа. "247” градус киноны гол дүр ямар онцлогтой байв?

-Миний дэлгэцийн хоёр дахь дүр, анхны бүрэн хэмжээний уран сайх­ны кино юм. Гар нийл­сэн залуу уран бүтээл­чидтэй хамтран энэ кинонд тоглосондоо баяртай байна. Сэдэв нь их таалагдсан, одоогийн залууст нэгийг бодож, хоёрыг ухааруулах байх. Би найз залуудаа хаягдсан Ариунаагийн дүрийг бүтээсэн. Сэтгэл санаагаар унасан бүсгүй тайтгарахын тулд танихгүй дугаар руу залгаж бухимдлаа гаргадаг. Гэтэл тэр дугаарын эзэн нь санаанд багтамгүй хүн байна. Тэр хоёр бие биеэ танихгүй ч нэг нэгэндээ татагдаж эхэлдэг. Үйл явдал маш сонирхолтойгоор өрнөх болно. Ер нь энэ киногоороо залуус өнгө мөнгөнд дурлах бус бие биеийнхээ сэтгэл зүрхийг чагнаж, хайр сэтгэлийг мэдрээсэй гэдгийг харуулах юм.

-"Маск” продакшны­хаа шинэ тоглолтод оролцож байгаа биз дээ?

 -Манай продакшны "Тэд эх орныхоо төлөө инээлгэсэн юм” хавар цагийн нээлтийн тоглолт үргэлжилж байгаа. Өдөр бүр тоглолтдоо оролцоод цаг зав бага байна. Тоглолтын бэлтгэл, киноны зураг авалт гээд нэг хэсэг зав муутай байсан ч бүгдийнх нь ард амжилттай гарчихлаа.

-"Zoloo’s beauty hair salon”-ы нүүр царай болсон байх аа?

-Тиймээ. "Маск” продакшны залуу жүжигчин дүүгийнхээ салоны нүүр царай болсондоо баяртай байдаг. Ихийг хийж бүтээх урам зоригтой Г.Золзаяагийн маань салон одоо хүмүүст хэдийнэ танил болж, байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна лээ.

-Мисс Д.Ариун­цэцэгтэй хамтран тоглосон Мобикомын цуврал сурталчилгаанд цаашид үргэлжлэх үү?

-Мобикомын сурталчилгааны эхний хоёр хэсэгт тоглосон. Цаашид үргэлжлэх эсэхийг мэдэхгүй байна.

-Кино, сурталчилгаанд тоглох хүсэлт ирж байна уу?

-Одоогоор ямар нэгэн хүсэлт ирээгүй байна.


 

 

 

Х.ХАТАН /ЗУУНЫ МЭДЭЭ/


 

Санал болгох

Сэтгэгдэл

top