|

Хонхны дуунаас өмнө

zulaa 2016/06/08 749 0

Хонхны дуунаас өмнө

 

Ардчилалын салхи сэвэлзэж, хонхны дуу бүгдийг сэрээхээс өмнө 1989 оны 12 сарын 03 нд Эрдэнэтэд ардчилалын анхны жагсаалыг (чимээгүй) 20-оос 40 насны залуучууд бие биенийгээ танихгүй ч үзэл бодлоороо жагсаж байсан нь түүх болон үлджээ. Монголд ардчиллын салхи сэвэлзэж, нийслэл орон нутагт залуучууд үзэл бодлоороо нэгдэн олон арван жагсаал зохион байгуулж, эрх чөлөө, шударга ёс, хүн хүнээ дээдэлдэг, чөлөөт эдийн засагтай улс үндэстэн болохийн төлөө бүгдийг уриалж байсан. Манай Эрдэнэтэд ч дээрхтэй адил утга нэг бүхий жагсаалыг зохион байгуулж байсан залуучуудын тэргүүн эгнээнд 30-аадхан настай сэтгүүлч бүсгүй С.Сувдаа байсныг МоАХ-ын партизанууд дурсан ярьцгаадаг билээ. С.Сувдаа үгийн уран, үзгийн хурцаар тухайн үеийн бурангуй нийгмийг шүүмжилж, нөхдөө өмгөөлж хамгаалсаар даруй 26 жилийг ардаа үлдээхдээ ардчиллын үнэт зүйлсээс ухарч бусадтай нийлж, бусармаг зүйлс хийж байсангүй. С.Сувдаагийн духанд ардчилсан намын тамга байхгүй ч түүнийг Эрдэнэтийнхэн ардчиллын хүн гэж мэддэг учир нам нь төр бариагүй 10 гаруй жилд ажил үйлс нь бүтэл муутай байсан хэдий ч, нулимс унагаж өвдөг сөхрөөгүй юмдаг. 2012 оны сонгуулийн үр дүнд ардчилсан нам УИХ, орон нутагт ч олон болж, төр барьсан хэдий ч С.Сувдаагийн улс төрийн амьдрал бас л дардам байсангүй. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон хэдий ч, төв болон орон нутгийн намын зарим дарга нарт С.Сувдаагийн шударга, зарчимч зан чанар нь саад болж байсан учир түүнийг элдвээр дарамталж байсныг нуух юун. 2004 онд УИХ-ын сонгуулиар Эрдэнэтийн ардчилсан нам, бие даагч Д.Одхүүг дэмжиж сонгуульд ялалт байгуулснаар тухайн үеийн намын дарга Д.Энхбат гаалийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар очиж байсныг уншигч авхай та мартаагүй биз ээ. 2006 онд УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, гаалийн тэргүүн дэд дарга асан Д.Энхбат нарын хувийн харилцаа муудсанаас Эрдэнэтийн ардчилсан намын дотоод эв нэгдэл муудсан байдаг. 2008 онд Д.Одхүү УИХ-ын гишүүн болж, Д.Энхбат Эрдэнэтийг орхиж явснаар дээрх байдал намжмил байдалд орсон юм. Энэ хэцүү үед ч С.Сувдаа Эрдэнэтийн намын дэд дарга байж эмэгтэй хүний нарийн ухаанаар нам доторх фракцуудын эв нэгдлийг хангахын төлөө ажиллаж байсан билээ. Гэтэл өнөөдөр С.Сувдааг намынх нь нөхөд нь худал үгээр дайрч доромжилж, гүтгэсээр л байна. Гэвч С.Сувдаа намдаа, нөхөддөө гомдож гунирхсан үг хэлээгүйн дээр өөрийн жанжин шугамаасаа хэзээ ч ухарч няцсангүй. С.Сувдаа сөрөг хүчин байх хэцүү ч нам ялсны дараа нам дотроо цөөнх байна гэдэг түүнээс хэцүү гэж нэгэнтээ хэлсэн байдаг. С.Сувдаа 26-н жил Монголын ардчиллын төлөө үзэл бодол, итгэл үнэмшил хийгээд өөрийнхөө ажил амьдралыг зориулахдаа албан тушаал горлиж Эрдэнэтээсээ яваагүйн дээр бусадтай адил намаа худалдаж, Эрдэнэтээсээ урваагүйг намых нь олон арван жирийн гишүүд гэрчлэнэ. Улс төрийн адармаатай хэцүү замаас олон 10-н эрчүүд няцаж, зарим нь бүр урваж байсныг үүнийг бичигч миний бие мэдэх хэдий ч С.Сувдаа шиг дайчин зоригтой жанжин шугамаасаа хазайдаггүй эмэгтэй өдрийн од цөөхөн билээ. С.Сувдаа ардчиллын дүрэлзэх бамбарын нэг нь байж Эрдэнэт хотдоо түүх болон үлдэнэ гэдэгт Эрдэнэтийн улс төрийнхөн санал зөрөхгүй биз ээ.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top