|

Б.Гарамгайбаатарыг шалгуулна гэв

saikhnaa 2016/06/09 561 0

УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрог буюу Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар хууль зөрчлөө гэж Монголын Уламжлалын Нэгдсэн Нам/МУНН/-ын гишүүд өнөөдөр /2016.06.08/ мэдээлэл хийлээ.  

МУНН-ын гишүүн Д.Одгэрэл "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нь 2016 оны тавдугаар сарын 26-29-ний өдөр 3 хоногийн турш Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Тэрэлжийн Улаанбаатар-II амралтын газарт Хэнтий аймгийн иргэд сонгогчдыг цуглуулан хүлээн авалт зохион байгуулан дайлж,  архидуулж, амруулан хууль зөрчсөн үйл ажиллагаа зохион байгууллаа. Б.Гарамгайбаатар  Сонгуулийн хуулийг уландаа гишгэж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явууллаа. Энэ бүхнийг нотлох дүрс бичлэг хийсэн байгаа. Түүндээ төрийн өмчийн автомашинуудыг ашигласан. Түүний энэхүү үйлдэл нь сонгогчдын саналыг татах зорилготойгоор явуулж буй ажиллагаа.  Сонгуулийн сурталчилгаа хийж сонгогчдод өөрийгөө ухуулан таниулж байна.  Сонгуулийн хуулиар зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон.

Тиймээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын энэхүү хууль зөрчсөн зөрчлийг шалган тогтоолгож, холбогдох шийдвэрийг гаргуулахаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байна” гэлээ.

Эх сурвалж: http://www.news.mn/r/305227     Г.ДАРЬ

Санал болгох

Сэтгэгдэл

top