Их, дээд сургуульд элсэн суралцах эрхээ авах элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-нд эхэлнэ.
Сурагчид суурь шалгалт болон монгол хэлний шалгалтыг эхэлж өгнө. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл ,англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан байна.
Уг шалгалттай холбоотойгоор хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дуусчээ.