|

С.Эрдэнэ хамаатан садны 12 хүнээ нэр дэвшүүлжээ

saikhnaa 2016/06/13 868 0

Төрийн мөнгөөр туйлж, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий.  Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ. Тэрбээр Баянгол дүүрэгт жинхэнэ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг гэх түүнд хэвлэлүүд "ЭРДЭНЭ ВАНГИЙН ХОШУУ” хэмээх цол уясан.

Шалтгаан нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүний эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү, бүр жолооч нь хүртэл шургалсан байгаа юм.  Энэ мэтээр С.Эрдэнэ өөрийнхөө 21 хүнийг иргэдийн хуралд төлөөлөгч болгосон байна.

Тиймдээ ч БГД-ийн ИТХ 41 гишүүнтэй. 41-ийн 2 нь МАХН-ынх, 9 нь МАН-ынх, 30 нь АН-ынх юм.  Харин АН-ын гишүүдийн 21 нь С.Эрдэнийн хүмүүс болохыг төлөөлөгчид нь ярьдаг.  Энэ нь дээрх баримтнаас харахад батлагдахаар. С.Эрдэнийн хүмүүс зүгээр нэг иргэдийн хурлын төлөөлөгч үү гэхээр үгүй. Дүүргийн хэлтсийн дарга ч юм уу тус бүрдээ төрөөс цалинждаг ажилтай гэж байгаа. Хамгийн доод тал нь хорооны даргын албан тушаалтай.

Ийнхүү өөрийн хүрээллээ бий болгосон С.Эрдэнэ сайд өөрийнхөө хамаатан садны 12 хүнийг МАН-ын эсрэг нэр дэвшүүлж шуугиан тариад байна.

Ингээд эрхэм төрийн түшээ, төрийн сайд С.Эрдэнийн "багийнхан”-ыг танилцуулж байна.

Fact.mn У.Сайхан

7

 

Санал болгох

Сэтгэгдэл

top