|

Орхонд хамгийн олон нэр дэвшигчтэй ч хоёр хүний дунд л өрсөлдөөн өрнөх нь

saikhnaa 2016/06/13 733 0

Орхонд хамгийн олон нэр дэвшигчтэй ч хоёр хүний дунд л өрсөлдөөн өрнөх нь

 

Орхон аймгийн нэг тойрогт есөн нэр дэвшигч өрсөлдөж байсан түүх бараг л үгүй болов уу, УИХ-ын сонгуулийн хувьд. Тэгвэл  Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их Залуу, Шанд багийг хамарсан 47 дугаар тойрогт өнөө жил 9 хүн нэр дэвшжээ. МАН-аас Д.Атармаа, АН-аас Д.Одхүү, Иргэний хөдөлгөөний намаас Х.Золжаргал, МАХН-аас О.Баасанхүү, Арт түмнээ хайрлая намаас Б. Цэцэгмаа, Социал демократ намаас Ш.Төгсбаяр, БНН-аас Ц.Жаргалсайхан, "Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Ц.Сарантуяа, бие даан нэр дэвшигч У.Амарзаяа нар нэр дэвшиж байгаа.

 

Энэ тойрогт жинхэнэ гал гарсан тулаан Д.Одхүү, Х.Золжаргал нарын хооронд болохыг ажиглагчид өгүүлж байна. 2012 оны УИХ-ын сонгуульд энэ хоёр эрхэм АН-аас манай аймагт хамтдаа нэр дэвшиж байсан удаатай. Тэгвэл дөрвөн жилийн дараа Д.Одхүү АН-аас, Х.Золжаргал Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа. 2012 онд Х.Золжаргал Эрдэнэтчүүдийн хувьд шинэ хүн байсан боловч сонгуулийн дүн гарахад тэрбээр Д.Одхүүгээс ч илүү санал авсныг сонины шарласан хуудас "гэрчилнэ". Энэ талаас нь харвал Х.Золжаргалыг Орхон аймгийн сонгогчид мэдэхгүй биш. Сайн мэднэ.

Харин түүний хувьд өрсөлдөгчдийнх нь зүгээс л хар Пи ар хийхгүй бол хэлүүлээд байх "муу нэргүй хүн” гэсэн мессеж нисч байна. Энэ хоёрын өрсөлдөөнөөс нэг сонирхолтой дүр зураг харагдаад байх шиг. Д.Одхүүгийн ард аймгийн АН-ын "Шонхор” фракцынхан зогсож байгаа. Аймгийн АН өнөөдрийн байдлаар "Шонхор”, "ШАК”, "МоАХ” гээд гурван хэсэгт хуваагдан гурван тийш харчихаад байгаа нь нууц биш. Тэгвэл "ШАК”, "МоАХ”-ынхон Х.Золжаргалыг хүнийх нь хувьд дэмжих магадлал байгаа. Нөгөө талаасаа "Шонхор”-ын нэр дэвшигчийг УИХ-ыд гаргах сонирхол яг үнэндээ тэдэнд байхгүй. Хэдийгээр АН гэж байгаа ч сонгуулийн маргааш энэ нам тав байтугай ч хуваагдаж мэдэх дүр зураг улс төрд өрнөж байгаа нь ил болсон.

МАХН-ын О.Баасанхүүгийн хувьд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласныгаа "аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэж хэлэхгүй л юм бол Эрдэнэтчүүд түүнд өргүй л дээ. Дээрх байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа салбарын тэргүүнээс эхлээд Алтан гадас одонг баахан "бөөндсөн” гэж жиг жуг хийдэг ч хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй хүмүүсийн хувьд авах ёстой шагналаа л авсан хэрэг. Тэрбээр хоёр жилийн өмнөөс Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хувьцааны талаар ярьж эхэлсэн. Үүгээрээ сонгуулийн сурталчилгаагаа хийнэ гэж телевизийн удирдлагуудыг хоолны ширээний ард дайлахдаа мэдэгдсэн сураг байдаг. Гэхдээ түүнийг хувьд 46 дугаар тойргоос гараад ирнэ гэж ам бармдам хэлэхэд үнэхээр хэцүү. Д.Атармааг МАН-ын нэр дэвшигч л гэж харахаас биш өөрөөр үнэндээ сонгогчид танихгүй. Тиймээс гол өрсөлдөөнд ороод анхаарал татах нь юу л бол.

47-Р ТОЙРОГ /ОРХОН АЙМАГ/
1 Дашдоржийн АТАРМАА Монгол Ардын Нам Монгол Ардын Намын
Бага хурлын гишүүн
2 Дүрзээгийн
ОДХҮҮ
Ардчилсан Нам ЭГУЦС төслийн нэгжийн захирал
3 Цэрэндамбын САРАНТУЯА "Тусгаар тогтнол
эв нэгдэл” эвсэл
Орхон аймгийн АОЖТББ-ын
гүйцэтгэх захирал
4 Цогт-Очирын ЖАРГАЛСАЙХАН Бүгд Найрамдах Нам Хувиараа хөдөлмөр эрхлэгч
5 Шагдарсүрэнгийн ТӨГСБАЯР Монголын Социал Демократ Нам Альфа энержи ХХК-ийн зөвлөх
6 Хадбаатарын ЗОЛЖАРГАЛ Иргэний Хөдөлгөөний Нам Промимпорт ХХК-ийн захирал
7 Октябрийн
БААСАНХҮҮ
Монгол Ардын
Хувьсгалт Нам
УИХ-ын гишүүн
8 Батдоржийн ЦЭЦЭГМАА Ард Түмнээ Хайрлая Нам Ард Түмнээ Хайрлая Намын менежер
9 Ухаагийн
АМАРЗАЯА
Бие даан нэр дэвшигч Технологийн сургууль
Эх сурвалж: erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top