Баянгол дүүргийн "Шинэчлэлийн баг”-аас НИТХ-ын 2-р тойрогт нэр дэвшиж буй Б.Мөнгөнсүх, УИХ-ын 68-р тойрогт нэр дэвшиж байгаа Д.Оросоо, УИХ-ын 69-р тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэ нар Баянгол дүүргийн 5-р хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтыг нээж Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ "Одоогоос 4 жилийн өмнө бид "Баянголчуудаа шинэчлэх үү” гэдэг уриаг дэвшүүлж байсан нь өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Энэ 4 жилд хийсэн бидний ажлын үр дүн бол та бүгдийн хамтын ажиллагааны үр дүн юм. Тийм ч учраас "Шинэчлэл”-ийн багийнхныхаа нэрийн өмнөөс Баянголчууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Бид шинэчлэлийн бат бөх суурийг тавьж чадлаа.Харин одоо Шийдлийг хийх цаг болжээ. Энэ удаад бид Баянгол дүүргийн хөгжлийн асуудлыг шийдэх ёстой.
Баянгол дүүргийн АН-аас Шинэчлэл”-ийн багийн нэр дэвшигч Б.Мөнгөнсүх, Д.Оросоо нарыг нэр дэвшүүлж байгаагаа зарлаж байна. Баянголчууддаа 10 нэр дэвшигчийн бүрэлдэхүүнтэй "Шийдлийн баг"-ийг илгээлээ гэв. Уулзалт нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон, иргэдийн санал, сэтгэгдлээр үргэлжиллээ.
Б.Мөнгөнсүх: Хог хаягдлын баялаг болгох үйлдвэрийг оруулж ирэх ажлыг эхлүүлнэ
Тэрээр мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа өнгөрсөн 4 жилийн хугацаанд 8 хороог шинээр байгуулсан. 2016-2020 онд 9,18-р хороон дээр цогцолбор байртай болно. Бичил зээлийн санг 25 тэрбум төгрөгөөр, жижиг дунд үйлдвэрийн зээлийн санг нэмэгдүүлнэ. Ингэснээр гаднын бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжин ажиллана. Hermes худалдааны төвөөс гурвалжингийн гүүр хүртлэх автозамыг тавина.10-р хорооллын "МТ” ШТС-аас Гэмтлийн эмнэлэгийн урд зам хүртэл шинэ зам, нүхэн гарц барина. Хотын иргэдэд зориулж унадаг дугуйн замыг байгуулна.
Баянгол дүүрэг хог хаягдлаасаа салж чадсан. Харин одоо бид хог хаягдлын баялаг болгох үйлдвэрийг оруулж ирэхээр ирэх намар гэхэд эхний гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ үйлдвэр баригдснаар хогийг бүтээгдэхүүн болгох ажил биеллээ олох болно. Баянгол дүүргийн хувьд өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж буй асуудал бол автомашины зогсоол, дулаан гражийн асуудал юм. Энэ асуудлыг иргэдтэйгээ ярьж байгаад хэн нэгний өмчид халдах замаар биш тухайн байршлын зөв зохистойгоор ашиглах талаас нь төр хувийн хэвшлийн хүрээнд асуудлыг шийдэн ажиллах болно.
УИХ-ын 68-р тойрогт БГД-ийн Ардчилсан намаас нэр дэвшигч
Д.Оросоо: Шинэчлэлийн багийг багаар нь дэмжихийг та бүхнээс хүсье
Уул уурхайн бус экспортыг хоёр дахин нэмэгдүүлж 2 тэрбум ам.долларт хүргье гэсэн зорилтыг тавин хэрэгжүүлье. Экпортын орлогыг 500 тэрбумд хүрэгх, гадаадад биш Монголдоо эмчлүүлье. Төмс хүнсний ногоогоо дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангъя. Малын буян малчиндаа сайн малчин хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын баруун урд талаар өнгөрөх "Богд хаан уулын төмөр зам” төслийг хэрэгжүүлнэ. Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг ашиглалтад оруулъя гэдэг Ардчилсан намын зорилтуудын талаар ярилаа. Мөн "сайн оюутан хөтөлбөр”-ийн тухай онцлохдоо оюутны сургалтын төвийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал санаачилгын талаар онцоллоо. Ирэх дөрвөн жилд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцад оруулах, хөгжлийн зүтгүүр болох баялаг бүтээгчдээ дэмжин монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт залуучуудын эрхийн тухай ярихдаа "Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ хэллээ. Мөн тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, тэтгэвэрийн тогтолцоог дэмжин ажиллахыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан гэлээ.
5-р хорооны иргэн Д.Пүрэвдорж: "Шийдэл”-ийн багийг хамтаар нь гаргаарай гэж хүсэх байна
Та бүхэн сая олон сайхан ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Энэ бүх ажил заавал биеллээ олох болно. Бид урам зоригоо өгье. Та бүхэн улам ихийг хийгээрэй. Бид нэгдэж байж л шийдэлд хүрнэ. "Шийдэл”-ийн багийг хамтаар нь гаргаарай гэж хүсэх байна.
5-р хорооны иргэн Мөнх:
Засаг дарга Д.Оросоог цаашдаа илүү их амжилт гаргасан улстөрч болох байхаа гэж итгэнбид бүгдээрээ дэмжихээр ирлээ
С.Эрдэнийг 1990-ээд оноос эхлэн дэмжиж ирсэн. Тиймээс юун түрүүнд Эрдэнэдээ баяр хүргье. 30-аад жилийн туршлагатай манай дүүргийн улстөрчийг даган гарч ирж буй 40 дөнгөж хүрч байгаа залуус тэр дундаа Оросоо минь цаашдаа илүү их амжилт гаргасан улстөрч болох байхаа гэж итгэн бид бүгдээрээ дэмжихээр ирлээ.
5-р хорооны иргэн Г.Дулам:
Та бүгдийн хүчээр Хамтын тэтгэвэрийн хууль батлагдсан
Шийдэлийн багийн хамт олон та бүхэнд амжилт хүсье. Та бүгд өнгөрсөн 4 жилийн хугацаанд итгэлийг минь алдаагүй шүү. Чих чинь үргэлж онгорхой байсанд баярлалаа. С.Эрдэнэ олон хуулинд шинэчлэл хийж, хууль дүрмийг батлуулж чадлаа. Би ханиа алдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд Хамтын тэтгэвэрийн хууль батлаж өгсөн танд үнэхээр их баярлалаа. Энэ хууль бол сэтгэл огшиж нулимс дуслуулам сайхан хууль болсон гэдэгт би ганцаараа баярлаагүй. Та бүгдийн хүчээр Хамтын тэтгэвэрийн хууль хэрэгжиж, хань минь босоод ирсэн юм шиг түшиг тулгуур болно.. Та бүгдийг дэмжих болно.
Эх сурвалж: https://www.facebook.com/DempartyBGD/posts/555882357933552:0?__mref=message_bubble