Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын Захирагч С.Дангаасүрэн аймгийн Засаг даргын орлогчоор Жанчивын Сандуйжавыг томилох шийдвэр гаргалаа.
Аймгийн Засаг даргын 2016 оны Б/18 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон Ж.Сандуйжавт аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Энхбат ажлаа албан ёсоор 2016 оны 6 сарын 13-ны өдөр хүлээлгэн өглөө.
Ж.Сандуйжав нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Орос хэлний багш, Төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй, 1996-2013 онд Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэст мэргэжилтэн, 2013-2016 онд Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Тэрээр төрийн байгууллагад тасралтгүй 28 жил ажилласан туршлагатай боловсон хүчин юм.