Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа
татгалзжээ. Тэрбээр эрүүл мэндийн байдал муу, эмчилгээ хийлгэх
шаардлагатай гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ
Ерөнхий сайдад гаргасан байна. Ингээд Засаг даргын орлогч Д.Энхбатад
тамгаа хүлээлгэн өгсөн аж.
Г.Зоригт нь 2004-2008 онд тус аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2012 оны орон нутгийн сонгуулиар Засаг дарга болсон юм байна.
Г.Зоригт нь 2004-2008 онд тус аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2012 оны орон нутгийн сонгуулиар Засаг дарга болсон юм байна.