Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд "Эко орчин 2016” аяны хүрээнд байгууллагын гадна орчинг тохижуулах, засварлах үйл ажиллагааг амжилттай хийсээр байна.
Эрдэнэт үйлдвэрийн захиргаа аж ахуйн цехийн хамт олон ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байрны ойр орчмын буюу цехийнхээ хариуцсан талбайд тохижилтын ажил эхлүүлэн дуусах шатандаа ороод байна.
Тэд аяны хүрээнд хийсэн ажлуудаа энэ сарын 15-нд тайлагнах юм. Энэ жил Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр тохиож байгаатай уялдуулан Захиргаа аж ахуйн цехийн ажиллагсад нөөц бололцоогоо ашиглан энэ талбайд хаягдал төмрөөр усалгааны систем, цэцгийн сав олноор хийж байршуулжээ.
Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны гаднах талбайн ногоон байгууламжид өнгөрсөн хавар 50 гацуур, нарс мод тарьжээ.
Эдгээр моддын ургалтад анхааран стандартын дагуу услах, хамгаалах ажлыг хийж байна. Сүүлийн гурван жилд шар хуайс, голт бор, хар мод зэрэг 250-иад мод тарьсан бөгөөд ургалт нь 70 хувьтай байна.