Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 36207 хүүхэд ЕБС-ийг төгсч байна. Сүүлийн 3-4 жилийн дундажаас харвал төгсөгчдөөс гадна өмнө нь төгссөн 3000-4000 орчим элсэгч бүртгүүлж нэмж шалгалт өгдөг. Энэ жилийн хувьд ойролцоогоор 40 орчим мянган хүн ЭЕШ өгнө. Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотой энэ сарын 15-нд монгол хэл бичгийн шалгалтанд бүх сурагч орно. Монгол хэлний шалгалтанд тэнцсэн сурагчид дараагийн шалгалтанд орох эрхээ авах юм. ЭЕШ-ыг өгч буй элсэгчдийн хувьд амьдралд тохиох томоохон сонголт ирээдүйн мэргэжлээ сонгох эхний алхамаа хийх гэж байна. Манай аймгийн элсэгчдийн хувьд энэ жил физик, газарзүй, математик, гадаад хэлний хичээлээр ихэнх элсэгч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Үүнээс харахад улс оронд эрэлттэй байгаа уул уурхай, цахилгааны инженер, цахилгаанчин зэрэг мэргэжлийг сонгохыг илүүд үзэж байна.
ЭЕШ-ын босго оноо 400 байхаас гадна Боловсролын үнэлгээний төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЭЕШ өгөх нөхцөлийг бүрдүүлж, тусгай бэлтгэсэн байранд шалгалтыг авахаар болжээ. Энэ жил монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн шалгалтын агуулагад өөрчлөлт оруулжээ. Өнгөрсөн жил туршилтын байдлаар дээрх хичээлүүд дээр сонсох чадвар шалгасан даалгаваруудыг туршилтын байдлаар авсан. Харин энэ жил үндсэн оноонд орохуйц байдлаар шалгалтын агуулгыг өөрчилж шалгалтын байруудыг сонсох чадварын дагуу авахад зориулсан төхөөрөмжөөр тоногложээ.
Б.Чимэдлхам
http://www.erdenetnews.mn/?p=6678