|

Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн зөвлөгөөн

saikhnaa 2016/06/20 1145 0

Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн зөвлөгөөн

 

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Япон улсын JICA төслөөс хамтран зохион байгуулсан "Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн зөвлөгөөн”-д аймгийн СХААлбаны дарга Ц.Алтанхуяг, ахлах мэргэжилтэн Н.Рэнчинханд, дотоод аудитор О.Болормаа нар 2016 оны 6-р сарын 15-17 ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай оролцлоо.

        Зөвлөгөөний үеэр Улсын салбарын дотоод аудитын тухай, Төрийн аудит болон дотоод аудитын хамтын ажиллагааны талаар, Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тухай хуулийн шинэчлэлтийн талаар, төрийн болон орон нутгийн өмчийн хяналтын талаар, эдийн засгийн гэмт хэрэг, залилантай тэмцэх талаар, Шилэн дансны хуулийн хэрэгжилт, хяналтын талаар холбогдох яам, газрын төлөөлөл илтгэл тавилаа.Мөн дотоод аудитын тогтолцоог бий болгоход идэвх зүтгэлтэй оролцож буй байгууллагуудын төлөөлөл болох Сангийн яамын ТХЭУГ-ын санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр, мөн  тус газрын  Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.Сүх-Очир, Нийслэлийн дотоод аудитын албаны дарга Д.Нацагдорж, Өвөрхангай аймгийн СХААлбаны дарга Л.Хатанбаатар, Япон улсын  JICA төслийн зөвлөх ҮАГ-ын орлогч дарга асан Б.Батбаяр, ҮАГ-ын чанарын баталгаажуулалтын албаны дарга Д.Батбаяр, Дотоод аудитын институтын захирал, ХХБанкны дотоод аудитор П.Гантуул гэсэн  хүмүүсийн удирдлага дор "Улсын салбарын дотоод аудит” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

     Дотоод аудиторуудын зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгч нар Улсын салбарын дотоод аудитын тогтолцоо, хууль эрхзүйн орчин, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын эрх үүрэг, анхаарах асуудлууд, Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ болон дотоод аудитын гарын авлагын уялдаа холбоо, практик хэрэглээ, Улсын салбарын дотоод аудитын чанарын баталгаажуулалт, үнэлгээ, ач холбогдол, хамрах хүрээ гэсэн сэдвээр 4 салбар хуралдаан зохион байгуулан тухай сэдвийн хүрээнд санал хүсэлт, асуулт хариулт явуулан тулгамдаж буй асуудлыг хөндөн зөвлөгөөнөөс гаргах шийдвэрт тусгуулах саналыг гаргасан.

Үүнд: Улсын салбарын дотоод аудитын тогтолцоо, хууль эрхзүйн орчин сэдэвт салбар хуралдаанд оролцсон төлөөлөгч нар Улсын салбарын дотоод аудитын тухай хуулийг холбогдох талуудыг оролцуулсан өргөн хэлэлцүүлэг зохион байгуулах, Дотоод аудитыг хөгжүүлэх дунд хугацааны 2014-2016 оны төлөвлөгөөний хэрэгжилтэнд үнэлгээ хийж дүгнэх, улмаар дунд хугацааны 2017-2020 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан Засгийн газраар батлуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээний зүйл заалт тусгуулах саналыг  ТЕЗ бүрээс гарган оруулах гэсэн 3 саналыг зөвлөгөөнөөс гарах шийдвэрт тусгуулахаар гаргасан.

    Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын эрх үүрэг, анхаарах асуудлууд сэдэвт салбар хуралдаанд оролцсон төлөөлөгч нар дотоод аудитын алба, дотоод аудиторын хараат бус байдлыг хангах асуудал, дотоод аудитороор ажиллах этгээд ялангуяа дотоод аудитын албаны даргыг сонгон шалгаруулахдаа мэргэжил, туршлагаар сонгох, улс төрөөс хараат бусаар томилох асуудлыг хөндөж зөвөлгөөнөөс гарах шийдвэрт энэ талаар санал гаргасан

   Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ болон дотоод аудитын гарын авлагын уялдаа холбоо, практик хэрэглээ сэдэвт салбар хуралдаанд оролцсон төлөөлөгч нар дотоод аудитын гарын авлагыг үр дүнтэй ашиглан практикт нэвтрүүлж буй дотоод аудитын албаны тэргүүн туршлагыг судлах, дэмжих, дотоод аудиторуудын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, дотоод аудитын албаны нэршлийг нэг мөр болгох гэсэн асуудлыг зөвлөгөөнөөс гарах шийдвэрт тусгуулахаар санал гаргасан.

    Улсын салбарын дотоод аудитын чанарын баталгаажуулалт, үнэлгээ, ач холбогдол, хамрах хүрээ сэдэвт салбар хуралдаанд оролцсон төлөөлөгч нар  дотоод аудитын чанарын баталгаажуулалтын сайн туршлагыг дэлгэрүүлэх, дэмжих, мэргэшсэн дотоод аудиторуудыг төрийн алба дахь улс төрийн бодлогоор өөрчлөх асуудлыг зогсоох гэсэн саналууд гаргасан байна.

    Зөвөлгөөний явцад дотоод аудитын бүтэц зохион байгуулалтанд бусдаас түрүүлж шилжсэн Монгол улсад дотоод аудитын хөгжлөөр тэргүүлэгч байгууллагын төлөөлөл Нийслэлийн дотоод аудитын алба, Төрийн банк, Хөгжлийн банк, МСS ХХК, АПУ ХК, Таванбогд ХХК-ны дотоод аудитын албаны үйл ажиллагаатай төлөөлөгч нар биечлэн танилцаж туршлага солилцсон.

      Манай албанаас уг зөвөлгөөнд оролцсон төлөөлөгч нар Улсын салбарын дотоод аудитын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр "Дотоод аудитор” гэсэн нэрийг хуулийн нэр  томъёоны тайлбарт оруулах,  хуулийн "Дотоод аудитын хамрах хүрээ, тогтолцоо” гэсэн 2-р бүлгийн 10.7.6-дахь заалтад байгаа сумын хэмжээнд дотоод аудитын биеэ даасан нэгж байгуулах тухай хэсгийг хасах, хуулийн "Дотоод аудитор, түүний эрх үүрэг” гэсэн 3-р бүлэгт "Дотоод аудитын үйл ажиллагааны үр дүнгээр дүгнэлт гарган зөвлөмж хүргүүлнэ” гэсэн заалт нэмэх, "Дотоод аудитын талаарх төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг” гэсэн 5-р бүлэгт ТЕЗ буюу дотоод аудитын хорооны даргын эрх үүрэг мөн дотоод аудитад хамрагдаж буй байгууллага, нэгжийн эрх үүргийг нэмж оруулах, хуулийн 19.1-д заасан хэсэгт хариуцлага тооцуулахаар хүргүүлсэн саналыг хүлээн авсан холбогдох байгууллага 10 хоногийг дотор биелэлтийг гарган дотоод аудитын албанд хүргүүлнэ гэсэн өөрчлөлт оруулах гэсэн саналыг гаргасан. Мөн зөвлөгөөнөөс гарах шийдвэрт тусгуулахаар "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээний зүйл заалт оруулах”  гэсэн санал гаргаж дэмжүүлэн  идэвхи зүтгэлтэй, ажил хэрэгч байдлаар амжилттай оролцлоо.  

                                                                         erdenet.mn  http://erdenet.mn/web/d/160600060

Санал болгох

Сэтгэгдэл

top