|

Орхоны Ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

saikhnaa 2016/06/20 679 0

Орхоны Ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

 

Өнөөдөр Орхон аймгийн сонгуулийн хорооноос энэ удаагийн орон нутгийн сонгуульд тус аймгийн Ардчилсан намаас нэр дэвших 18 хүнд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өглөө.
    Аймгийн сонгуулийн хорооны 5-р сарын 17 өдрийн 04 тоот тогтоолоор эдгээр хүмүүсийг бүртгээд байсан юм. Тэгвэл Орхоны АН доторх зөрчлөөс үүдэж энэ шийдвэрийг түр цуцлаад байсан юм.Өнөөдөр үнэмлэхээ гардан авсан 18 хүн нь хууль ёсоор нэр дэвшиж байгааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан талаар Орхон аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр ярьлаа. Тодруулбал, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэх асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийн асуудлаар аймгийн Сонгуулийн хорооноос СЕХ-нд хандсан байна. Ийнхүү шүүхийн шийдвэрээр дээрх 18 хүнийг бүртгэх шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргажээ. Түүнээс гадна өнөөдөр үнэмлэхээ гардан авсан хүмүүс дээр нэмэгдэж одоо шүүхэд нэхэмжлэл гаргаад буй 11 хүний нэрийг бүртгэх боломжтой гэнэ.

Хэдийгээр сурталчилгааны хугацааны талаас илүү хувь өнгөрсөн ч үлдсэн хугацаанд манай нэр дэвшигчид ард олонтойгоо уулзаж хийсэн, хийхээр төлөвлөж буй ажлаа таниулах боломж нээгдлээ.


    Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагааны үеэр тус аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа хэлэхдээ "Өнөөдөр манай 18 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авч сонгуулийн сурталчилгаагаа эхлэх боломжтой боллоо. Хэдийгээр сурталчилгааны хугацааны талаас илүү хувь өнгөрсөн ч үлдсэн хугацаанд манай нэр дэвшигчид ард олонтойгоо уулзаж хийсэн, хийхээр төлөвлөж буй ажлаа таниулах боломж нээгдлээ. Ардчилсан намыг дэмждэг гишүүдийнхээ төлөө ажиллах боломжтой боллоо" хэмээн ярьжээ.

                                                                                                Эх сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top