МАН-ын дарга М.Энхболд өчигдөр Орхон аймагт ажиллаж, намын мөрийн хөтөлбөр, тус тойрогт нэр дэвшигчдээ танилцууллаа. Аж үйлдвэрийн томоохон төв болсон Орхон аймгийн иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг дэмжсэн ямар заалт орсныг тодруулж байлаа. МАН улсаа худалдан авагчаас үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч болгохоор зорьж байна. Түүнчлэн Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс угаах, боловсруулах үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт тусгажээ.