УИХ-ын 2016 оны сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна. Мөн
Үндсэн хуулийн цэц Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн
байна гэж үзсэнтэй холбоотойгоор уг хуулинд өөрчлөлт орж, тойргийн
хувиарлалт ч шинээр батлагдсан.
Үүнтэй холбоотойгоор хэн хэн хаана нэр дэвших вэ? гэдэг шийдэл ч
өөрчлөгдөж эхэллээ. Жишээлбэл: Өмнө нь байнга Сонгино Хайрхан дүүрэгт
нэр дэвшдэг байсан БНН-ын дарга, "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан
Орхон аймагт буюу Эрдэнэт хотод нэр дэвшин, УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр
болжээ.
Тэрээр АТН-ын дарга Л.Гүндалай, УИХ-ын гишүүн О.Содбилэг нарын нэр
дэвших гэж буй тойргийг сонирхож буй хэдий ч цаашид бага зэрэг
өөрчлөгдөж болзошгүй аж. Орхон аймагт МАН-аас УИХ-ын гишүүн О.Содбилэг,
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Хууль Зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын
гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн асан, АТН-ын дарга Л.Гүндалай нар нэр
дэвшихээр төлөвлөж буй юм. Б.Жаргалсайхан УИХ-ын 2004 оны сонгуульд
Сонгино Хайрхан дүүргийн 70-р тойрогт нэр дэвшин, нийтлэлч Баабар,
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нарыг ялж, УИХ-ын гишүүн болж, улмаар
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, Үйлдвэр, худалдааны сайд болж
байсан билээ.
Э.Мягмар