|

“Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийн Катодын Зэсний Үйлдвэрийн шав тавигдлаа

saikhnaa 2016/06/22 677 0

“Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийн Катодын Зэсний Үйлдвэрийн шав тавигдлаа

 

Тэртээх цагийг эртэд эхэлсэн үйл явдал өнөөдөр олон зуун хүний сэтгэл зүрх, аж амьдралтай салшгүй холбоотой бодит ажил болон өргөжжээ.Эрдэнэт хотод зүсрэх бороотой зэрэгцэн "Зэс Эрдэнийн Хувь” ХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн шав тавьсан үйл явдал боллоо.

Шав тавихаас сүндэрлэн босох үе

  • Үйлдвэрийн бүтээн байгуулагч:
  • Герман улсын Ferrostaal компани
  • Ашиглалтад орох: 2017 оны 4-р улирал.
  • Санхүүжилт: 81,9 тэрбум төгрөгХөрөнгө оруулагч: Bluemon групп /хамтран ажиллах гэрээний дагуу/

Үйлдвэр ашиглалтад орсноор гарах үр дүн, ашиг

Үйлдвэрийн бүтээмж: Нэг жилд 5000 тн цэвэр зэс үйлдвэрлэнэ.
Үйлдвэрийн ашиг дунджаар: жилд 20 тэрбум төгрөг
Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа: 3-4 жил
Орон нутаг, улсын төсөвт: Жилд 7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.
Ажлын байр: 140 орчим ажлын байр шинээр бий болно.
Үйлдвэр бүрэн ашиглалтад орж өргөжихөд: 2000 гаруй ажлын байр үүсэх боломжтой.

Ирэх онд багтан ашиглалтад орох тус үйлдвэрийн шавийг тавьж газар хөндөх тэр агшинд хуран цугласан олон зэрэг уухай өргөж, хүлээлт хүслийн сэтгэл хөдлөл хүн бүрийн нүднээс харагдаж байлаа."Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг тойрон овоолго нэмэгдсээр, хэн ч ашиглахгүй байгаа энэ үед ашиглагдахгүй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж Орхон аймгийн иргэд санхүүгийн хараат бус байдалд шилжих боломж тун удахгүй ирэх нь ээ.
 
 
    О.Гэрэлмаа                     Эх сурвалж: http://www.erdenetinfo.mn/post/5496

Санал болгох

Сэтгэгдэл

top