|

Лю Ханы талаар мэдэх ёстой таван зүйл

tonshuul 2015/02/10 3063 0

Лю Ханы талаар мэдэх ёстой таван зүйл

 

Хятадын тэрбумтан Лю Хань, түүний дүү Лю Вэй болон гурван хамсаатны цаазын ялыг өчигдөр гүйцэтгэсэн тухай Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлсэн. Лю Ханийг Лю Ханийг зохион байгуулалттай гэмт бүлгийг толгойлж, есөн удаагийн хүн амины хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан юм. 1993 оноос хойш идэвхтэй ажиллаж буй гэх зохион байгуулалттай бүлгийг БНХАУ-ын дарга Си Жинпинийн санаачилсан авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд илрүүлсэн юм. Гэмт хэрэгтнүүдийг 2013 оноос хойш шалгаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хорих ял эдэлж байсан түүнд өнгөрсөн оны тавдугаар сард цаазаар авах ял оноогоод байсан билээ. Хятад төдийгүй дэлхий нийтийн дунд дуулиан тарьсан энэхүү хэрэгт нийт 36 хүн холбогдсоноос ийнхүү тав нь цаазлуулж, дөрөв нь  бүх насаараа хоригдох ял сонсож, 22 хүн зохих ялаа эдлэхээр болоод байгаа юм.

1. Лю Хань хэдий хэр хөрөнгөтэй байсан бэ

Түүнд "Ferrari”, "Royal Royce”, "Bugatti” зэрэг тансаг зэрэглэлийн 100 гаруй машин байдаг байжээ

"Ханлун” группийн удирдах зөвлөлийн дарга асан тэрээр 1993 оноос эхлэн Сычуань мужийн уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, цахилгаан, эрчим хүч зэрэг хэд хэдэн салбар, аж ахуйн нэгжид хяналтаа тогтоон, хууль бусаар асар их хөрөнгө хуримтлуулсан байна. Нийт 6.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Лю Хань 2012 онд "Форбес”-оос гаргасан Хятадын хамгийн баян бизнесмэнүүдийн 148-д жагсч байсан юм.  Хятадын баруун бүс нутгийн Сычуань мужаас гадна АНУ, Австрали дахь уул уурхайн компаниудын орлогоор түүний хөрөнгийг ийн тооцдог байна.Тэрээр өөрийн эд баялаг, хөрөнгө мөнгийг олон нийтэд тэр бүр мэдээлдэггүй байсан юм. Хэвлэлд цөөн хэдэн удаа ярилцлага өгч байсан Лю Ханийг өмнө нь  "Ferrari” машиныхаа хажууд (түүний олон жилийн турш цуглуулсан хэдэн зуун тансаг зэрэглэлийн машинуудын нэг) булган цув мөрөн дээрээ тохсон байдалтай авахуулсан зургаар хүмүүс таньдаг байжээ. Түүний мэдэлд хэдэн арван тэрбум юанаар үнэлэгдэх 70 гаруй компани байдаг аж. Түүний уул уурхайн компани 2011 онд Танзанийн нүүрс төмрийн уурхайд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан нь тухайн үедээ зүүн Ази дахь хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогдож байв.

 2. Улстөрчидтэй ямар холбоо сүлбээтэй байсан бэ

Түүний экс эхнэрийн мэдэгдсэнээр Лю Хань Коммунист намын зөвлөх хорооны ашгийг  албан хаагчид болон орон нутгийн албан тушаалтнуудад хээл хахууль өгөх төлбөр болгон ашиглаж байжээ. Лю Ханий толгойлдог бүлэглэл улстөрчидтэй ойр дотно холбоотой байсан аж. БНХАУ-ын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хяналтдаа авсан Улс төрийн төв хорооны гишүүн асан Бо Силай, Аж үйлдвэрийн сайд асан Жиан Жемин нартай холбоотой хэмээн үздэг.Тэрээр 2013 он хүртэл Сычуань мужийн Коммунист намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.  Тиймээс энэ хэрэг Сычуаньтай холбоотой нөлөө бүхий улстөрчид, тэр дунд БНХАУ -ын шийдвэр гаргах дээд байгуу

ллага болох Улс төрийн товчооны гишүүн асан Жоу Юнкантай холбогдож болзошгүй байгаа аж. Мөн Хятадын Нийгмийн аюулгүй байдлын сайд асан Жоу Юнканы ууган хүүгийн туслахаар ажиллаж байсан гэдэг. Жоу Юнкан бол Ерөнхийлөгч Си Зиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг аяны хүрээнд хэрэгт татагдсан хамгийн том албан тушаалтан юм.

жоу юнкан

3. Тэрээр ямар гэмт хэрэг үйлдсэн бэ

Лю Хан нь 1990 оноос хойш наад зах нь есөн хүний аминд хүрсэн хэмээн  прокуроруудын яллах дүгнэлтэд бичсэн байна. Лю Хан Хятадын Гуанхан хотод мөрийтэй тоглоомын сүлжээ байгуулж байсан нь түүний гэрээс мөрийтэй тоглоомын эд, хэрэгслээс тодорхой болсон юм. Мөн түүний гэрээс 20 гаруй буу, 2163 пулемётын сум, 100 гаруй хутга олдсоныг хурааж, түүнийг хууль бус зэвсгийн наймаа эрхэлж, энэ төрлийн сүлжээтэй холбоотой байсныг тогтоосон байдаг.

4. Мафийн толгойлогч Лю Ханий сайн үйл

Тэрбумтан Лю Хань Сычуань мужийн орон нутгийн бага сургуулийн барилгын ажилд хандив өргөсөн гэх мэт хэд хэдэн хүмүүнлэгийн хэлбэртэй сайн үйлсийг хийж байжээ. Тус нутгийн ард иргэдийн өмнө тэрээр хандив өргөгч гэдгээрээ алдартай байсан аж. Тэрээр 2008 онд Сичуань мужийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч даргаар ажиллаж байхдаа Бээжингийн буухианы үеэрх олимпийн бамбарыг асаахад гар бие оролцож байжээ.

Гэвч тэрээр хүчирхийлэл үйлдэгч гэдгээрээ илүү зартай нэгэн байсныг орон нутгийн мэргэжилтнүүд хэлсэн байна. Авлигын шинжээч Гуо Юкуан "TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хэрэв түүнд ямар нэг зүйл таалагдахгүй бол олны танил алдартнуудын толгой дээр дарсны лонхоо хагалдаг. Энэ бол түүний жинхэнэ мөн чанар” гэжээ.

5. Энэ хэрэг Лю Ханиар төгсгөл болж байна уу

Түүнийг БНХАУ-ын Аюулгүй байдлын дарга асан Жоу Юнкантай холбоотой хэмээн үзэж байгаа. Тиймээс энэ нь Коммунист намын авлигачдын дунд Хятадын Засгийн газраас өгч байгаа сануулгын нэг хэмээн шинжээчид дүгнэж байна. Лю Ханийн цаазын ялыг гүйцэтгэсэн нь тун удахгүй түүнээс илүү өндөр албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэргээр өөрийн ялыг эдэлж, цаазаар авахуулахыг сануулж буй дохио, түүний оршил хэсэг нь байж болох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top