|

Орхон аймгийн нэр дэвшигчдийн сонгуулийн хууль зөрчсөн бичлэг олон нийтэд таржээ

marsbold 2016/06/24 805 0

Орхон аймгийн нэр дэвшигчдийн сонгуулийн хууль зөрчсөн бичлэг олон нийтэд таржээ

 

УИХ-ын сонгуулийн 48 -р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Мягмарсүрэн болон 46,47-р тойргийн АН-аас нэр дэвшигч Д.Алтанхуяг, Д.Одхүү нар "Зэс эрдэнийн хувь” ХК-ийн Катодын зэсний үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож сонгуулийн Пи Ар хийсэн баримтыг EAGLE телевизийн мэдээний өрөө хөтөлбөр онцоллоо. Энэ баримт нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.8-д "аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах”-ыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ. Болзошгүй гэдэг нь шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд хэрэглэгддэг үг хэллэг юм. Тухайлбал аливаа гомдол саналын дагуу Б.Мягмарсүрэн тухайн арга хэмжээнд оролцсон нь баримтаар нотлогдвол сонгуулийн тухай хуулийн 131.2-т заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч нийтэд мэдээлэх журамтай гэдгийг СЕХ-ноос мэдээлж байна. Бичлэг дээрээс харвал Б.Мягмарсүрэн нь тухайн арга хэмжээнд оролцож үг хэлж байгаа нь харагдаж байна. Мөн уг арга хэмжээнд лам хувраг ном уншиж, хонх дамар тачигнуулан шашны зан үйл хийж байгаа нь харагдаж байна. Сонгуулийн тухай хууль иргэд, сонгогчдын итгэл үнэмшил, шашин шүтлэгийг ашиглахгүй байх, янз бүрийн шав тавих ёслолоор сонгогчдыг хуурах зэрэг үйлдлээс сэргийлдэг боловч одоогийн байдлаар АН-ын нэр дэвшигчид ийнхүү зөрчил гаргаж анхаарлын төвд орлоо.

Эх сурвалж eagle мэдээний өрөө
Мэдээний линк: http://ekhsurvalj.mn/2016/06/24/%D0%BE%D1%80%D1%85%D0%BE%D0%BD-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BD%D1%8D%D1%80-%D0%B4%D1%8D%D0%B2%D1%88%D0%B8%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B8-2/

Санал болгох

Сэтгэгдэл

top