|

“Драмын 4” хамтлаг 10 нас хүрч байна

tonshuul 2015/02/11 1815 0

“Драмын 4” хамтлаг 10 нас хүрч байна

 

Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчдээс бүрдсэн найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулсан "Драмын 4” хамтлаг энэ жил 10 нас хүрлээ.

Тэд 10 жилийн ойдоо зориулан гурав дахь шинэ цомгоо гаргахаар зэхэж байна. Мөн "VIP” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд хамтлагийн залуус дөрвөн найзын тухай өгүүлэх кинонд бүгд жүжигчнээр тоглох юм.

Дашрамд сонирхуулахад, "Драмын 4” 10 жилийн ойн хүрээндээ хийх ажлын төлөвлөгөөндөө Европын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Д.Өлзий montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top