|

Баян-Өндөр сумд ган үйлдвэрлэх үйлдвэрийг бүтээн байгуулж байна

saikhnaa 2016/07/26 579 0
Чингисийн талбайд болж буй "Чингис бонд, үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдаанд Бэрэн групп компани оролцож байна. Тус компани Орхон аймгийн Баян-Өндөр сумд жилдээ 200 мянган тонн ган үйлдвэрлэх үйлдвэрийг бүтээн байгуулж байгаа талаар тус компанийн ерөнхий инженер Л.Бямбадорж хэллээ.

Баян-Өндөр сумд  ган үйлдвэрлэх үйлдвэрийг бүтээн байгуулж байна

 

Тэрээр "Төслийн ажил 2013 онд эхэлсэн. 
Одоо гурван жил хагасын хугацаанд үргэлжилж 80 хувьтай явж байна.Манай компани Чингис Бондоос 17 сая ам.долларын санхүүжилт авсан. Манай төсөл нийтдээ 70 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босох бүтээн байгуулалт юм.

Чингис бондоос 20 орчим хувийн санхүүжилт авсан. Чингис бондын санхүүжилтээр ширмэн үйлдвэрийн төхөөрөмж, ган хайлуулах үйлдвэрийн туслах усан сан, хүчилтөрөгчийн үйлдвэрийн төхөөрөмж гэсэн тоног төхөөрөмжүүдэд зарцуулагдсан.

2014 онд Монголд анх удаа төмрийн хүдрээс ширэм гаргасан бол энэ жил ширмэн бүтээгдэхүүнээс ган болгож үйлдвэрлэдэг үйлдвэрийг энэ жилийн аравдугаар сард ашиглалтанд оруулна. Арматурын үйлдвэр 2017 оны наймдугаар сард ашиглалтанд орно" гэлээ.
О.Гэрэлмаа
Эх сурвалж: Erdenetinfo.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top