МҮОНРТ-ын үйл ажиллагааг сэргээхээр шинэхэн даргын ажлыг АН-ын генесек асан Ц.Оюундарьд УИХ-ын даргын тушаалаар захирлын суудлыг эзлэн суусан. Тэрээр анх энэ суудалд суухдаа "зүрх сэтгэлийнхээ дуудлагаар ирлээ” хэмээн МҮОНРТ-ын баг ажилчдаас ямар нэгэн халаа сэлгээ хийхгүй хэмээн ам бардам ярьж байсан.
Гэтэл өнөөдөр буюу сарын дараа л өнөө өөрийнхөө хэлж, ярьж байснаа таг мартаж орхисон бололтой. Энэхүү дүр зургийг санал асуулгаас нь харахадхангалттай ажээ.
"А. Орон тоог цөөлөхгүйгээр ажлын гүйцэтгэлийн хорин хувиасаа татгалзаж, одоогийн бүрэлдэхүүнээрээ ажиллах B. Чадварлаг багаар ажиллаж цалин урамшууллаа хэвээр хадгалах, улмаар нэмэгдүүлэх” хэмээжээ. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ын ажилчдыг цалингийнхаа хорин хувиар дэнчин тавиад багаараа дуугүй ажиллах уу, мөнгөө сонгоод баг хамт олныхоо хэсгийг алдах уу? гэсэнтэй утга нэг асуулт тавьсан байна.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг… хэмээн лоозондож гарч ирсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаа нь төсвийн ажилчдыг 15-20 хувиар халах шийдвэр байсан. Гэтэл уг санаа нь өөрийнх нь байгуулсан засгийн газар дээр ч хэрэгжээгүй харин энгийн ажилчдын хувьд хүнд тусаж байснаас ийн Шийдлийн засгийн газрын "ажилчдаа хомроголон халах үйл ажиллагаа” хэмээн зүгээр нэг хэлээгүй бололтой.
Харин энэхүү ажлын залгамж халааг МҮОНРТ-ын захирал Ц.Оюундарь энэ салбар дээр турших гэж байгаа бололтой. Учир нь гарцаагүй байдалд оруулсан санал асуулга нэртэй дарамтлалаар өөрийн гэсэн бүрэлдэхүүнээ бүрдүүлэх гэсэн далд санаа нуугдаж байгаа ч юм бил үү.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ