|

Бяцхан үрс санаандгүй ирдэггүй

saikhnaa 2016/08/18 889 0

Бяцхан үрс санаандгүй ирдэггүй

 

Саяхан баярласандаа уйлчихлаа. Бүр эхэр татаад хажуу дах хүнээс санаа зовсон ч нулимсаа барьж дийлсэнгүй. Шалтгаан нь эгчийн минь хэвлий дэх бяцхан сахиусан тэнгэр. Жирэмсний хяналт ёсоор эгчийн маань ургийн хөгжлөө үзүүлэх товлосон хугацаа болсон юм. Энэ нь ураг 18-20 долоо хоног хүрсэн гэсэн үг. Би хэрэгт дуртайгаараа хамт явья гэж шалаад үзлэгийн өрөөнд орлоо. 42 инчийн том дэлгэц дээр хэдхэн сарын сарын дараа мэндлэх бяцхан зээгийн маань нүүр царай, хөл гар гээд бүх эрхтэн тодхон харагдана. Царай нь яг л аав шигээ юм. Эмч хүүхдийн хүйсийг хэлэх тэр мөчид миний дотор ововлзоод өөрийн эрхгүй хоолой зангираад явчихсан. Үнэндээ бидний хүлээж байсан хүйсийг хэлсэн л дээ.


Гэхдээ дараа нь ер нь ямар ч хүйсийн хүүхэд байсан бид баярлах ёстой биз дээ гэж өөрөөсөө асуулаа. Эгч маань хөл хүнд гэдгээ мэдэнгүүтээ ихэр хүүхдүүдтэй, цалингийн зээлтэй, ажилд ороод удаагүй гээд олон асуудал хэлж, яг яахаа шийдэхээр надтай зөвлөлдөв. Бас хүлээж байсан хүйсийн хүүхэд биш байвал яах вэ гэдэг асуулт ч зовоож байгаа нь илт. Би хүүхдээ төрүүлэх талаар ятгалаг хийсээр, тэд ч ярилцсаар хүүхдийг төрүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар бодохоор бас л дотор арзайсан. Бурхнаас өгч байгаа тийм нандин бэлгийг авах үгүйгээ сүрхий ярилцаж шийддэг бид хэн билээ? Бүхэл бүтэн хүнийг амьдруулах уу үгүй юу гэдгийг сургууль соёл, ажил төрөл, мөнгө санхүү, хүйсийн байдлаас болж шийдэх ёстой юу? үгүй дээ. Үр хүүхэд санаандгүй ирдэггүй.

Тэр ямар нэгэн зорилготой, ямар нэгэн үүрэгтэй, ямар нэгэн ид шидээр л ирдэг. Бүр спириаль тавиулчихсан найдвартай гээд явж байсан хүмүүс ч жирэмслээд төрсөн тохиолдол бишгүй бий. Хүн энэ хүүхдийг дэмий төрүүлжээ гэж хэзээ ч харамсдаггүй харин тэр хүүхдийг дэмий "хөндүүлжээ" гэж насаараа харамсдаг гэсэн. Тиймээс ирээдүйд олон хүнийг аврах алтан гартай эмч болох, улсынхаа нэрийг дэлхийд мандуулах тамирчин болох, алдартай зохиолч болох тэр бяцхаан ургийг хэвлийд байхаас нь асран төрүүлээрэй ээж нар минь. Хэвлийдээ дэлхий тээж яваа хөл хүнд бүсгүйчүүдийг хүндлээрэй хүмүүс минь. Алтан саванд нь урнаар шаглагдаж буй бяцхан ургаа аав нар цэг шиг байхаас л ээжээр нь дамжуулж хайрлан халамжлаарай.

Бяцхан үрс санаандгүй ирдэггүй

Санал болгох

Сэтгэгдэл

top