МАГАДГҮЙ АЙЛ БҮРТ ХАЙРТАЙ ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ДООРХИ ЗУРАГ ДЭЭРХ БҮСГҮЙН ТҮҮХ ХАЧИРХАЛТАЙ ЮМ. ТЭРБЭЭР ӨӨРИЙГӨӨ ИЛ БОЛГОХЫГ ХҮСЭЭГҮЙ Ч БУСДАД СУРГАМЖ БОЛГОХ ҮҮДНЭЭС ОЛОН НИЙТЭД ӨӨРИЙН ТҮҮХИЙГ ДЭЛГЭСЭН БАЙНА.
Энэ бүсгүй өөрийн тэжээвэр аварга могойд маш хайртай байсан бөгөөд түүнийгээ хаа сайгүй авч явдаг байжээ. Тэр ч бүү хэл хамт унтдаг байжээ. Төд удалгүй тэрбээр хачин зүйл ажиглажээ. Түүний могой огцом туржэхэлсэн бөгөөд удалгүй бүр хоолноос татгалзсан гэнэ. Энэ байдалд нь санаа зовнисон бүсгүй могойгоо малын эмчид аваачиж үзүүлжээ.
Азаар бүсгүй цагаа олж очсон байсан бөгөөд олон жилийн туршлагатай малын эмч бүсгүй могойгоо унтахдаа ч нэг оронд хамт унтадгийг олж мэдээд "Могой гэнэт хоол унднаас гарсан нь том хэмжээний "хоолондоо” бэлдэж эхэлсэн хэрэг” гэсэн дүгнэлт хэлжээ
Хүнтэй хэт ойр байсан аварга могой нь "амттай эзэн”-ээ амталж үзэх талаар ургуулж эхэлсэн бөгөөд хүний бие могойн хувьд маш том учир хангалттай "зай гаргах” үүднээс ийнхүү эрчимтэйгээр өлсөж эхэлсэн байжээ.