Иргэд түлшний хөнгөлөлтийн материал хүлээн авч байгаа эсэх талаар ихээр лавлаж байгаа юм. Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хоёр нэгдэж "Хөдөлмөр халамж үйлчилгээний газар” гэсэн бүтэц зохион байгуулалттай болжээ. Иймээс шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явагдаж ажил жигдрэх хүртэл түлшний хөнгөлөлтийн материалыг түр хугацаанд хүлээн авахгүй байгааг мэргэжилтэн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээллээ. Түлшний хөнгөлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан хамрагддаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд түлшний хөнгөлөлтөд хамрагддаг байна. Мөн энэхүү хөнгөлөлтөд бүрэн хараагүй, хэлгүй дүлий, одой иргэд хамрагдах боломжтой байдаг байна. Хөнгөлөлтийн хэмжээ нь 140мянган төгрөг бөгөөд жилд нэг удаа олгогддог байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn
Линк: http://erdenetinfo.mn/post/5639