Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлуудын цалин хангамжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг цацаж байгаатай холбоотойгоор тус үйлдвэрээс холбогдох тайлбарыг гаргажээ. Тайлбарт 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс "Эрдэнэт үйлдвэр” компани нь Монгол Улсын мэдэлд 100 хувь шилжсэн.
Тиймээс хуулийн дагуу
гадаад валютаар цалин олгоогүй болно. Төрийн өмчийн бодлого,
зохицуулалтын газрын 2016 оны наймдугаар сарын 19-ний 1/10 тоот албан
бичгийн дагуу хүргүүлсэн "Эрдэнэт” үйлдвэрийн удирдах ажилтны цалингийн
судалгааг хүргэж байна гэжээ. "Эрдэнэт" үйлдвэрээс тайлбар гаргалаа.
"Эрдэнэт” компани нь Монгол Улсыг зах зээлийн тогтолцоонд шилжих
шилжилтийн хүнд жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэж, өнөөдөр ч улсын болон
орон нутгийн төсөв, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нэр төртэй
биелүүлсээр байна.
Хэдийгээр зэсийн үнэ буурч "Эрдэнэт” үйлдвэрийн үйл
ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан ч сүүлийн гурван жилд тус үйлдвэрийн
хамт олон, удирдлагын баг Монгол Улсын төвлөрсөн болон орон нутгийн
төсөвт нийтдээ 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин