Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 19-ний өдөр болно. Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Иймээс шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 19-ээс эхлэн ирэх аравдугаар сарын 20 хүртэл түр зогсоогоод байна.