|

Уруудалт, ухралтад орсон мал аж ахуйн салбараа дээш татаж, эрчимтэй хөгжлийн замд оруулъя

saikhnaa 2016/09/09 743 1

Уруудалт, ухралтад орсон мал аж ахуйн салбараа дээш татаж, эрчимтэй хөгжлийн замд оруулъя

 

Хоёр мянга гаруй жилийн түүхтэй уламжлалт мал аж ахуй минь, монгол улсын үүсэл хөгжлийн үеээсөнөөг хүртлэх хугацаанд зуун, зууны халаа сэлгээ, түүхийн их нугачаан дунд ч, хүнд хэцүү, хямралтай цаг, үеүүдэд ч монгол түмнийгээ байнга хооллон ундаалж, хувцаслаж, дулаан орон гэртэй байлгаж ирсэн цорын ганц, амин чухал салбар байсаар ирсэн бөгөөд цаашид ч хэвээр уламжилагдан хөгжих учиртай.

 

Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийн, эдийн засгийн харилцаанд шилжин орж, улс, хоршооллын өмчид байсан мал сүрэгээ малчдад хувьчилан өгсөнөөр, тэр үед ажиллаж байсан улсын САА-нууд, Хөдөө аж ахуйн нэгдлүүд, мал эмнэлэг, үржлийн албаныхаа хамт татан буугдаж,олон зуун малын эмч, зоо-техникчид ажилгүй болж, мал сүрэг, хувьчилж авсан эздийнхээ мэдэлд бүрэн шилжсэн бйлээ.

 

Энэ үеэс л мал аж ахуйн салбарын бодлого алдагдаж,шинжлэх ухааны үндэслэлтэй ажил, үйлчилгээ бүрэн зогсож, тус салбарын уруудалт,ухралтын цаг үе эхэлсэн юм.Үүний гол шалтгаан нь уламжлалт мал аж ахуйн салбараа анхаарлынхаа төвд байнга байлган,хөтлөн удирдаж ирсэн монгол төрийн бодлогын залгамж чанарыг орхигдуулсантай шууд холбоотой юм.

 

Ардын хувьсгалын ялалтын дараа төр,засгаас Манжийн 200 гаруй жилийн дарлалд туйлдан, устах шахсан эх орон, монгол үндэстнээ сэргээн хөгжүүлэх, ядарч зүдэрсэн ард түмнээ болон мал сүргээ эрүүлжүүлэх, хувиа аргацаасан хоцрогдсон мал аж ахуйгаа эрчимжүүлэн, ашиг шимийг нь дээпшүүлэхэд чиглэгдсэн тууштай бодлого барьж, олон талт арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэж ирсэн билээ.

 

Юуны өмнө ардын аж ахуйтнуудыг хоршоолох,малын үүлдэр,ашиг шимийг дээшлүүлэх ажилыг онцгойлон анхаарч, 20 дугаар зууны 60-аад оноос мал үржүүлгийн чиглэлийг бүс, бүсээр тогтоож, мал, аж ахуйн хүрээлэнгиин дэргэд зохиомол хээлтүүлгийн төв станцыг,аймаг бүрт Үржил,зохиомол хээлтүүлгийн улсын станцуудыг байгуулж, дээд, дунд мэргэжлийн зоотехникчид, зохиомол хээлтүүлгийн техникчидийг олноор бэлгэж, ЗХУ, Герман зэрэг улс, орнуудаас өндөр ашиг шимтэй -сүүний чиглэлийн Сементал, Хар тарлан, сүү-махны Ала-тау, Сьчев, махны чиглэлийн Казакийн цагаан толгойт үүлдэрийн үнээ,бух,нарийн,нарийвтар ноост хониний болон,хурганы арьсны каракул хошший хуц, эм хонь, ноолуурын чиглэллийн Дон үүлдрийн ухна,эм ямааг олон тоогоор авч, үржүүлэн, сайжруулагчаар апшглаж ирсэн нь үр дүгээ өгсөн юм.

 

Өмч хувьчлалын эхэн үед 40 гаруй САА,300 шахам ХАА-н нэгдэл ажиллаж, тэдгээрийн мал эмнэлэг, үржлийн алба хүрэлцэх тооны малын их,бага эмч нар, дээд, дунд мэргэжлийн зоо-техникчидээр хангагдсан, мал сүрэгээ халдварт болон парзиттах өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүлжүүлэх, үүлдэр, ашиг шимийг нь дээшлүүлэх ажил эрчимтэй хийгдэж байлаа.

 

Эдгээрийн үр дүнд улсын хэмжээнд тэмээ,үхрийн боом,ямааны годрон, хониний цэцэг,үхрийн чээж, мялзан,адууны ям, сөдрөгмалын хамуу зэрэг өвчнүүд бүрэн устаж, бруцеллёз, сурьеэ зэрэг өвчнүүдийн гаралт эрс багассаны дээр Монгол Улсын байгаль цаг уурын нөхцөлд зохицсон нарийнноостОрхон,Ерөө,Хангай хонины, нарийвтар ноост Хэнтийн цагаан хонины, ширүүвтэр ноост Байдраг хонины, Сүмбэрийн каракул хониний,ноолуурын Гурван сайхан ямааны,махны чиглэлийн Сэлэнгийн улаан үхрийн шинэ үүлдэрүүд бий болж, тэдгээрийг ундсэн сайжруулагчаар ашиглаж, мал аж ахуйн салбарт шинжлэх ухааны шинэ нээлт,ололтууд амжилттай нэвтэрч, ашиг шим нь дээшилж,чанар нь сайжирсаар байлаа.

 

1990 он гэхэд цэвэр үүлдрийн үхэр, хонь,ямаа хагас сая гаруй толгойд хүрч,тэдгээрийн эрлийз мал 1.6 сая толгой болж, нутгийн өндөр ашиг шимт малын бүртгэл судалгаа,суурь зохион байгуулалт цэгцэрч,тоо толгой нь өсч, тэдгээрийн ашиглалт ч сайжирсан үе байсан юм.

 

Мөн мал сүргийнхээ үүлдэр ашиг шимийн дээшлэлттэй нягт уялдаатайгаар малын мах,сүү,ноос, арьс, ширийг боловсруулах хөнгөн ба хүнсний аж үйлдвэрүүдийг олноор байгуулж байсны дээр улс орон даяар малын амьсгалаас бусдыг ашиглах, хөдөлгөөн өрнөж,мал аж ахуйн салбарт ажиллагсад эрчимтэй хөдөлмөрлөж байсан үе гом.

 

Төрийн бодлогоор, мал сүргийг дулаан хашаа, байраар хангах ажил хариуцсан улсын комисс ажиллуулаж, мал хашаажуулах ХАА-н барилга трест,өвс,тэжээлээр хангах үүрэг бүхий 20 гаруй тэжээлийн аж ахуй, байгалийн гэнэтийн нөлөөлөлөөс хамгаалах улсын болоод аймаг,сум дундын аюулаас хамгаалах тэжээлийи фондын цэгүүд (одоо ч ашиглагдаж байгаа)-ийг мөн аймаг бүрт бэлчээр усжуулах ажил хариуцсан усны аж ахуйн барилга угсралтын конторуудыг байгуулан ажиллуулсаны дүнд улсын хэмжээнд бог мал 2 ээлжийн, үхэр сүрэг 1.5 ээлжийн дулаан хашаагаар хангагдаж,нийт бэлчээрийн 60 гаруй хувь инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худгуудаар усжуулагдаж,жилдээ нэг сая гаруй тонн байгалийн хадлан авдаг болж,төрөл бүрийн хүчит болон хорголжин,багсармал,эрдэст тэжээлүүдийг үйлдвэрлэн хэрэгцээгээ бүрэн хангаж,малын хээл хаялт,сувайралт,зүй бусын хорогдол буурч, 100 эхээс авах төлийн тоо ч жил ирэх тутам өссөөр байлаа.

 

ХАА-н нэгдлийн гишүүд,малчдын аж амьдрал сайжирч,соёлын түвшин нь дээшилж,жирэмсэн малчин эмэгтэйчүүд сумынхаа эмнэлэгт, төрхийн өмнөх байранд төрхөөсөө 14 хоногийн өмнө очиж,эмнэлгийн үйлчилгээ, хяналтад төрж,нэгдлийн малчин гишүүд нэгдэл дундын амралтанд хөнгөлөлттэй үнээр амарч, хүнсний хэрэгцээний малаа нэгдлийн дотоод хямд үнээр авч хэрэглэх зэргээр нийгмийн асуудлуудыг нь боломжийн шийдвэрлэн ажиллаж байсан юм. Ер нь 1959 онд хөдөө аж ахуйд хоршоолох хөдөлгөөн төгс хийгдэж нийт ардын аж ахуйтны 97.9 хувь нь мал сүргээ сайн дураар нийгэмчилж ХАА-н нэгдлийн гишуун болсон үеэс л малчдын аж амьдрал,соёлын түвшицд эргэлт гарч, дээшлэн сайжирсан түүхтэй.Чухам энэ үед л мал,малчин хоёр жинхэнэ утгаараа төрийн хамгаалалтанд байсан юм.

 

Тэгвэл өнөөдөр Монголын мал аж ахуйн салбар одоогоос 95 жилийн өмнө байсан, амиа аргацаасан жижиг товарын аж ахуйн хэв шинжид эргэн орж, феодалынхамжлагат ёсыг сэргээсэн, томоохон ухралт хийчхээд байна.

 

Эдгээр зүйлүүдийг тэмдэглэн дурьдсан минь: Мал аж ахуйн салбарыг удирдаж ирсэн монгол төрийн бодлогын залгамж чанар өгөрсөн 26 жилд бүрэн алдагдаж,малыг хувьд шилжүүсэндээ санаа амарч,төрийн хяналтаас гарган,урсгал байдалд оруулсан ноцтой аддаанд нь дүгнэлт хийлгэж, уг алдааг цаг алдалгүй засч, сайжруулан, эрчимтэй хөгжлийн замд шилжүүлэн хөгжүүлэхэд төр, засаг, ард олны анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэгдсэн юм.

 

Мөн хөдөө аж ахуйн салбарын, бодлогын гол яамыг ч ХАА-н мэргэжлийн биш хүнээр дөрөв,дөрвөн жилээр сэлгэн удирдуулаж ирсэн нь мал аж ахуйн салбарын бодлого алдагдаж, уруудалт, ухралтад орход ч шийдвэрлэх хүчин зүйл болсон билээ.

 

Ер нь урьдах нийгмийн үед мал аж ахуйн талаар баримталж ирсэн төрийн дээр дурьдсан бодлогуудад ач холбогдол өгөхгүй хаяснаас, монголын багаль,цаг уурын нөхцөлд зохицсон,манай олон арван эрдэмтэд,зоо-техникчид,малын эмч, малчдын хамтын олон жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлээр бий болгосон цэвэр үүлдрийн болон эрлийз малууд үндсэндээ устгагдаж,нэг малаасавчбайгааашигшимийнгарц,түүнийчанарбуурч,сүргийнзохистойбүтэц алдагдаж,зөвхөн тоо толгойг нь ямаа түрэнг өсгөсөөр ирсэн нь бэлчээрийн даац,ургамлын төрөл,бүтэц чанарт ч муугаар нөлөөлсөөр байна.

 

Тэр ч бүү хэл өнгөрсөн 26 жилийн хугацаанд тэмээ,үхэр зэрэг товарлаг мал доривтой өсөөгүй төдийгүй,мал хувьчилж байх үеийн 1991 оны түвшиндээ ч хүрч чадаагүйн дээр өнгөрсөн зууны 60-аад оны үед бүрэн устсан байсан боом,хониний цэцэг өвчнүүд сэргэн гардаг болж, жил бүр мал сүрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ, боловсруулалтад бүрэн харагдахаа байж, өвөлжөө, хаваржааны хашаа бууцанд ариутгал, халдваргүйжуулалт хийхээ больсон нь мал аж ахуйн салбар уруудан муудсаар байгааг нотлож байна.

 

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн хугацаанд төр, засгаас "Монгол мал” хөтөлбөр батлаж,мал аж ахуйн зарим бүтээгдэхүүнд урамшуулал олгох, малчидад өгөх зээлийн хүүг бууруулах зэрэг арга хэмжээг авсан нь зөв бодлого хэдий ч мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь,бүтэц зохион байгуулалтыг үндсээр нь сайжруулахад дорвитой нөлөөлөж чадахгүй, гал унтраасан, өнгөц арга хэмжээ болсны дээр "Монгол мал”хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг нь төгс пшйдвэрлэж өгөлгүй өнөөг хүрсэн нь тус хөтөлбөр цаасан дээр бичигдсэн хоосон мөрөөдөл болж хувирсан нь тун харамсалтай!

 

"Монгол мал”хөтөлбөрт нэмэлт сайжруулалт хийж, хэрэгжилтэд нь шаардагдах хөрөнгө,санхүүжилтын эх үүсвэрийг нь төгс шийдвэрлэж,бодит ажил болгосноор мал аж ахуйн салбарын эрчимжилтэд шийдвэрлэх ач холбогдол өгнө гэж үзэж байна.

 

Иймд дараахи арга хэмжээнүүдийг цаг алдахгүй зохион байгуулан, хэрэгжүүлэхийг санал болгон дэвшүүлж байна.

 

НЭГ. Мал аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлэхэд бодон эдийн засгийн харилцаанд оруулахад эхний ээлжинд шийдвэрлэх асуудал бол мал бүхий ардынаж ахуйтнуудыг хоршоолох явдал юм. Өнөөгийн малчдын ихэнх нь ХААН-д гишүүнээр ажиллаж байсан хүмүүс, тэдний үр, хүүхдүүд байгаа тул хошоололын талаар зохих ойлгоц, мэдлэгтэй хүмүүс юм. Тийм учраас энэ ажлыг зохион байгуулахад хүндрэл харьцангуй бага гарна гэж үзэж байна. ХАА-н хоршоололыг зохион байгуулахдаа малчдын малыг тэднээс авах асуудал байхгүй. Харин тэдний малын чанарыг сайжруулах, мал, малых нь ашиг шим, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын амьдралыг дээшлүүлэх явдлыг гол зорилтоо болгох ёстой.

 

Үүний тулд ХААН-ийн үлгэрчилсэн дүрмийн агууллага,бүтэцийг сайтар судлан дүн шинжилгээ хийж,уг дүрмийг өнөөгийн ардчилал, зах зээлийн харилцаанд нягг нийцүүлэн, боловсронгуй болгож, Норвеги мэтийн хөдөө аж ахуйгаа үлгэр жижээ хоршоолсон улс орнуудын туршлагыгсудлаж, сайтар боловсруулсан "ХАА-н хоршоололын тухай” үлгэрчилсэн шинэ дүрмийн төсөлөө эхний ээлжинд гаргаж,уг төслөө малчидаар хэлэлцүүлэн санапыг нь авч Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны их хурлаар баталж, уг үлгэрчилсэн дүрмийг удирдлага болгон хоршоо бүр өөрийн дүрмийг боловсруулая хоршоогчдынхоо хурлаар хэлэлцэн батлаж, мөрдөж ажиллах ёстой.

 

Шинээр зохион байгуулагдах нэг хоршоо нь болж өгвөл одоогийн сумдын нэг багийн түвпшнгээс багагүй тэр ч буу хэл сумынхаа хэмжээгээр нэг хоршоо болж малчдынхаа дундаас удирдах байгууллага,удирдлагаа сонгож ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.Нэгэнт бид хоршоогоо байгуулсан тухайд удирдлагынхаа багийг шийдвэрлэж, гаднын ченжгүйгээр хоршоо өөрөө үйлдвэрүүдтэй мал, түүний бүх төрлийн бүтээгдэхүүн түүхий эдийн гэрээ, хэлцэл, борлуулалтыг хариуцан гүйцэтгэж ажилласаар улсын хэмжээнд МАЛЧИН-ХОРШОО-ҮЙЛДВЭРҮҮД гэсэн байнгын сүлжээг бий болгож ажиллах бүрэн боломж бүрдэнэ.Хөдөө аж ахуйн хоршооны туйлийн зорилго бол малынхаа мах, сүүн ашиг шимийг дэлхийн чанар, стандартад нийцүүлэн боловсруулаж,эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг орчин үеийн хүнсний үйлдвэрийг өөр дээрээ байгуулж нэмүү өртөг шингэсэн сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал мөн.

 

Энэ чухал ажлыг төр,засаг анхаарлынхаа төвд авч туслан дэмжиж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үдэсний холбоо, аймгуудын ИТХ, засаг даргын тамгын газруудтай хамтран зохион байгуулгах хэрэгтэй юм.Ингэж ХАА-гаа хоршоолж,нэгдсэн зохион байгуулалтад оруулахгүйгээр мал аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжлийн замд оруулж,малчдын амьдралыг ч сайжруулаж чадахгүй.Харин хоршоог аяндаа сайн дураараа бий болох юм шиг идэвхигүй хүлээн сууж хэрхэвч таарахгүй бөгөөд өгөрсөн 26 жилийн хугацаанд хоршооллын асуудлыг бүрэн шийдвэрлэчихсэн байх цаг хугацааг алдаж, зүгээр л суусаар өнгөрүүлсэнд харамсаж байна.

 

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо ч энэ хугацаанд дэндүү санаачлагагүй ажиллаж ирснийг зориуд тэмдэглэж байна.Нэг хоршоо нь өөрийн мал эмнэлэг, үржлийн алба, гэрээ эрх, эдийн засаг санхүү, борлуулалт марктенгийн албадуудтай байвал зохино.

 

ХОЁР. Улсын хэмжээнд мал үржүүлгийн чиглэлийг хангай, тал хээр, говийн бүсээр шинэчлэн тогтоож ажиллах.Үүний тулд өмнөх нийгмийн үед хийгдэж байсан мал эрлийзжүүлгийн чиглэл, одоо байгаа эрлийз малын тоо, толгой байршлыг харгалзан, нарийвчилсан судалгаан дээр суурьлан тогтоож, хийх өргөн боломж ч байсаар байна.

 

Миний бодлоор өвс ургамал сайтай хангайн бүсэд хонийг нарийн, нарийвтар ноосны чиглэлээр, үхрийг сүү, сүү-махны чиглэлээр, тал хээрийн бүсэд хонийг нарийвтар, ширүүвтэр ноосны чиглэлээр, үхрийг махны чиглэлээр, говийн бүсэд хонийг махны чиглэлээр, улсын хэмжээнд ямааг ноолуурын чиглэлээр,тэмээг ноос, сүү, хурдны чиглэлээр, адууг хурд, сүү, махны чиглэлээр шилж,сонгож үржүүлэхийн дээр ардын селекцээр бий болсон нутгийн өндөр ашигшимт малыг өөр дотор нъ үржүүлэх,тэдгээрийг байгаль цаг уурын ижил нөхцлийн сум орон нутгуудад сайжруулагчаар ашиглах хэрэггэй юм.

 

Малын чанарыг богино хугацаанд сайжруулах шалгарсан арга бол малыг зохиомол аргаар хээлтүүлэх арга тул зоотехникчид, зохиомол хээлтүүлгийн мэргэшсэн техникчдийг олноор бэлтгэх шаардлага гарна.

 

Нарийн, нарийвтар ноост хониний амьдын жин өндөр, махны гарц сайны дээр нэхий нь Нэхий эдлэлийн үйлдвэрийн, ноос нь Хивс, Шүлжмэл, Ээрмэлийн үйлдвэруүдийн, хониний ширүүвтэр ноос, тэмээний ноос Хивсний үйлдвэрийн, ширүүн, ширүүвтэр ноос, адуу, үхрийн хөөвөр Эсгий, эсгий гутлын болон Барилгын дулаалгын материалын үйлдвэрүүдийн үндсэн туүхий эд болдгоороо чухал ач холбогдолтой билээ.

 

Үүнтэй холбогдуулан хот, аймаг, сумдын төвүүдэд тэмээ, үхэр, хонь, ямааны сүү, түүгээр хийсэн олон нэр төрлийн бүгээгдэхүүнийг олон улсын стандартад тэнцэх хэмжээнд, малын төрөл тус бүрийн сүүгээр үйлдвэрлэн боловсруулах орчин үеийн техник,технологийг оруулан ирж, тэдгээрт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг зэрэгцүүлэн бэлтгэх мөн малын мах,өлөн гэдэс, ноос арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг ч олноор байгуулах шаардлага зүй ёсоор гарч байна.

 

Мал аж ахуйн салбараа хоршоолож,хөнгөн ба хүнсний үйлдвэрүүдийг олноор байгуулж, мал сүргээ эрүүлжүүлэн, үүлдэр угсааг нь сайжруулах нь тус салбарыг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлэн хөгжүүлэх нөхцөл хангагдаж, мал аж ахуйн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээрүйлдвэрлэн экспортолж, улсын эдийн засагт мал аж ахуйн салбарын эзлэх байр суурь, хувийн жин ч өсөх юм.

 

Хоршоолсон аж ахуйд шинжлэх ухааны нээлт ололт, биотехнилоги, инновацийг өргөн нэвтрүүлэж, мал сүргээ эрүүлжүүлэх, богино хугацаанд үүлдэр угсааг нь сайжруулах, бэлчээр нутгийг нь албан ёсоор гэрээгээр эзэмшүүлэх, түүнийг улирлын хувиартай ашиглах, улмаар сайжруулах өргөн боломжууд нээгдэнэ.Юуны өмнө улсын мал эмнэлгийн болон малын үржил, зоотехннкийн албадыг дэлхийн жишигт хүртэл бэхжүүлэн, хөгжүүлэх асуудлыг төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

 

Эдгээр арга хэмжээнүүд нь Хүнс Хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн Яам,

ХАА-н Хоршоологчдын үндэсний холбооны нэгдсэн бодлого, нягт хамтын ажиллагаагаар хийгдэж, зохих үр дүнд хүрч, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарууд хөгжлийн шинэ замд орно.

 

ГУРАВ.Мал аж ахуйн бүтээгдэхүүн,түүхий эд нэг бүрийг стандартгай болгохгүйгээр тэдгээрийн чанарыг сайжруулж, дэлхийн жишигг хүргэх ямар ч боломжгүй юм. Иймд улсын хэмжээнд аймаг, сум орон нутгаа болон мал сүргээ коджуулж, малыхаа мах, ноос, ноолуур, арьс, шир, сүү зэрэг ашиг шимийн нэр төрлөөр чанарын зэрэг дугаартай, зэрэг бүр нь өөрийн стандарттай, түүндээ тохирсон үнэтэй болгох (үнийг хоршоо өөрөө тогтооно) нь ус, агаар мэт хэрэгтэй болсныг дээр, доргүй ойлгож, тодорхой арга хэмжээ авбал зохино.

 

Өнөөдөр малын эзэн(өрхийн тэргүүлэгч) мал, арьс, шир, ноос, ноолуур, сүүгээ ямар ч стандартгүй,завсрын ченжүүдтэй,мал, ноос, түүхий эдайн нэр, төрлөөр аман тохиролцоо хийж,тэдний тулгасан хамгийн доод "НЭГ” л үнээр, бараг зүгээр шахам өгч хэвшсэн нь малчдын амьдралд муугаар нөлөөлөж, хөдөө мал дээр ажиллаж байгаа болон шинээр мал авч амьдаръя гэсэн хүмүүсийн ажиллах урам зоригийг нь мохоож, мал аж ахуй дээр ажиллах хүнховордож, залуу халаа малчдыг бэлтгэх ажилд ч хүндрэл,бэрхшээл учруулсаар байгаа нь тулгамдсан асуудал болчихоод байна.

 

Хоршоо байгуулснаар хоршооны нэгдсэн бодлого, үнээр, үйлдвэрүүдтэй хоршоо гэрээ байгуулж,мал аж ахуйн ашиг шим,малаа үнэд хүргэж, малчдынхаа эрх ашгийг ч хамгаалаж, амьдралыг нь дээшлүүлэж, хөдөө мал дээр хүмүүсийн гарч ажиллах боломж, сонирхолыг ч нэмэгдүүлэж, мал аж ахуйн салбарын ажиллах хүчний асуудал ч шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ.

 

ДӨРӨВ.Мал маллагааны одоогийн арга хэлбэрийг эрс өөрчилж сайжруулах явдал амин чухал асуудал болоод байна.Шинэ цагийн залуу малчид зун, намрын дэлгэр цагт нутаг сэлгэн отор нүүдэл хийхгүйгээр өвөлжөөнийхөө бууцан дээр жилийн дөрвөн улиралд суурьшин амьдарч, морин уралдаан, найр наадамд түлхүү анхаардаг болж, малаа машин,мотоциклээр эргүүлж тойруулдаг (ялангуяа говь тал хээрийн бүсэд) болсон нь үнэхээр гутамшиг юм.

 

Дөрвөн улиралд ямар ч сэлгээгүйгээр ашиглагдсан бэлчээр нь талхлагдан доройтож, малых нь ашиг шим буурсаар байгааг ч төдийлөн мэдрэхгүй байгаа нь хачирхалтай.Ийм арчаагүй байдалтай тэмцэл явуулдаг аймаг, сум, орон нутгийн удирдах ажилтан байхгүй болж, амины хэдэн малаа өсгөнө үү?байнауу? нададхамаагүй, тэр малчны эрхийн асуудал гэж тэнэглэж, суудаг болсон нь уламжлалт нүүдлнйн соёл иргэншлээ устгаж, монголоо алдаж, модоо барихын цондон болов уу?

 

Энэ арчаагүй байдлаас нь нэн яаралтай гаргаж,шинэ цагийн малчдад мал маллагааны уламжлалт аргыг зааж, сургах нъ асуудлын асуудал болчихоод байгааг ч анхаарахгүй байх аргагүй болоод байна. Монгол улсын эрс, тэс хатуу, ширүүн уур амьсгалтай нөхцөлд мал сүргийг арчилан маллах монгол арга, ухааныг төгс эзэмшисэн, мал маллах монгол технологи бүтээгч, автор нь болсон Хөдөлмөрийн баатар хоньчин н.Очир, н.Цогтгэрэл, тэмээчин Н.Хүрээт, Д.Жижээ нарын зэрэг таван төрлийн малын олон арван хөдөлмөрийн баатар малчдын баялаг туршлагыг ярьж, зааж, сургаж, сурталчилах ажил хийгдэхээ больж, түүнийг сонирхож, мэдэж авъя гэсэн хүсэл, эрмэлзлэл ч малчдаасаа эхлээд, хөдөө аж ахуйн төрийн төв байгууллагад нь хүртэл байхгүй болжээ. Энэ бол үнэхээр эмгэнэл юм.

 

Урьдах нийгмийн үед ажиллаж,амьдарч байсан Хөдөлмөрийн баатарууд, улсын аврага малчдын хотгүй отор хийж малдаа тарга хүч авахуулдаг, малаа хариулахдаа малынхаа алхдал, гишгэлтийг нь хүртэл тохируулж, тогтоож хариулдаг, малыг ямарч үед чочоож, үргээхийг хатуу цээрлэж, машин, мотоциклтэй хүмүүсийг очиход дургүйцэн, тосч очин уулзаж, мал үргээлээ гэж зэмлэж, зөвлөдөг, малыг цагийн хатууд нэмэгдэл тэжээлээр тэжээж тэнхрүүлдэг,бог малын төлийг хөрөвжилтийн үе шатаар, насны ялгавараар нь бойжуулдаг, ингийг заавал гаднаа ботголуулаж, ботгоо арчилж торддог, тумай гунжин ингийг саалинд сургадаг зэрэг нарийн арга ухааныг зааж сурггах зайлшгүй шаардлага бий болоод байна.

 

Өмнөх нийгмийн үед Монгол улсын хөдөлмөрийн баатар малчдын мал маллагааньг арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх зорилгоор, баатартай багш, шавийн барилдлага тогтоож ажиллуулах, хөдөлмөрийн баатарын хотонд үзүүлэх сургууль зохин байгуулах, тэд нараар малын бэлчээр дээр нь зөвлөлгөө өгүүлэх,залуучуудын уулзалт, хурал цугларалтын үеэр хичээл заалгах зэрэг олон хэлбэрийн ажлуудыг байнга зохион байгуулдаг байсны гадна тэдний арга туршлагаМонголын радио, телевизийн нэвтрүүлгийн бодлогын байнгын сэдэв нь байж олон тумэнд хүргэн, дэлгэрүүлж байлаа.

 

Одоо цагт энэ ажил бүрэн хаагдаж,хөдөлмөрийн баатаруудын арга, туршлага, баатаруудтайгаа хамт мартагдаж, радио телевизээр малчдын арга туршлага яригдахын оронд малын хулгай, гэмт хэрэг, зөрчил, улс төржсөн элдэв гүтгэлэг, дайралтууд, зах зээлийн зар сурталчилгаа давамгайлах болоод 26 жилийг ардаа орхиж, ийм бүтэлгүй хар мэдээллүуд нь хот, хөдөөгийн ард иргэдийн амьдрал, мэдлэгт үзүүлэх өгөөж бага учраас тэд сонсохоос залхаж, ирээдүйдээ итгэх итгэл, хийж бүтээх эрмэлзлэл нь буурсаар байгаад төр,засагаас дүгнэлт хийж, өөрчлөн сайжруулах цаг нь болжээ.

 

Иймд таван төрлийн малын Хөдөлмөрийн баатруудын арга, туршлагыг Хүнс,хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн Яамнаас дахин сэргээн хэвлүүлэж, мал бүхий өрх айлуудад гарын авлага болгон гаргахын дээр монголын радио, телевизийн нэвтрүүлгийн бодлогод зах зээлнйн эдийн засгийн харилцааны өнөө үед сайн ажиллаж байгаа ХАА-н хоршооны болон улсын сайн малчин, ардын аж ахуйтан, хоршооны гишүүдийн ажил, амьдрал, арга туршлагыг тулхүү оруулдаг болговол нэн сайн зүйл болохсон билээ.

 

Мал сүргийн тоо, толгой 56 саяд хүрээд байхад өнгөрсөн 26 жилийн хугацаанд малыг байгалийн нөлөөлөлөөс найдвартай хамгаалах дулаан хашаа, байр төдийлөн шинээр баригдаагүйн дээр өмнөх нийгмийн үед баригдсан, одоо ашиглаж байгаа хуучин хашаануудаа ч засч сайжруулахгүй муутгасаар байгаад болон бэлчээр усжуулах ажилд ч дорвитой ахиц өөрчлөлт гараагүй, хөдөөгийн хүмүүсийн ундны болон малын усан хангамжийн асуудал ч эрс муудаж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаад дүгнэлт хийж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

 

Ер нь малын дулаан хашаа, байр, хүрэлцэх хэмжээний бэлчээр, өвс, тэжээл болон найдвартай усан хангамж, мал эмнэлэг, үржил, селекцийн ажил, асуудлуудыг иж бүрэн төгс шийдвэрлэхгүйгээр мал аж ахуйн салбарын эрчимжүүлэлтийн ажлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Мал аж ахуйгаа уруудалт,ухралтаас гаргаж, эрчимтэй хөгжлийн замд оруулах талаар мал бүхий ардын аж ахуйтнуудаасаа эхлээд аймаг, сумдын удирдах ажилтнууд, төр, засгаас нэгийг бодож, цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авч хөгжлийн шинэ түвшинд гаргана гэдэгт бат итгэж байна.

 

Монгол Улсын гавъат мал зүйч

Цэдэнбалжирын Мижиддорж

Санал болгох

Сэтгэгдэл

top