|

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан баярын хурал болов

saikhnaa 2016/09/15 1177 1

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан баярын хурал болов

 

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой энэ сарын 17-нд тохионо. Үүний хүрээнд Маршал Ю.Цэдэнбалын академийн Орхон аймаг дахь салбар 100 жилийн ойд зориулсан баярын хурал зохион байгууллаа.

    Уг хуралд ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул, АИТХ-ын даргын зөвлөх болон Увс аймгийн Нутгийн зөвлөл, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хурлын үеэр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох талаар иргэдээс санал асуулга авах талаар төлөвлөж байгаа гэж” Ю.Цэдэнбалын академийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн У.Мянганбаяр хэллээ.

     Түүнчлэн "Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал Монгол орныг үйлвэржүүлэх, экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөхөд "Эрдэнэт үйлдвэр” чухал ач холбогдолтой хэмээн үзэж уг үйлдвэрийг байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top