|

“МИНИЙ ХАЙРТАЙ ЭРДЭНЭТ" хүүхдийн баярын өдөрлөг болно

saikhnaa 2016/05/30 1324 0

“МИНИЙ ХАЙРТАЙ ЭРДЭНЭТ" хүүхдийн баярын өдөрлөг болно

 

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд бүр гэр бүлтэйгээ хамтдаа аз жаргалтай баярлах боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна.

Баярын арга хэмжээ 6 сарын 1-нд Амарын талбайд болох бөгөөд тус өдөр:

  • Гэр бүлээрээ үзэж сонирхох,зугаалах, оролцох, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн байна.
  • Амарын талбайн голд 4 талтай "Миний хайртай Эрдэнэт ” 40 жилийн лого,үгтэй, "Миний аавын том белаз”, "Миний ээжийн том үйлдвэр” гэсэн үг, зураг бүхий ПИРАМИД босгосон байна.
  • А,Б гэсэн үндсэн 2 тайз байх бөгөөд тайз хооронд "Бүжгийн тайз”, "Дууны тайз”, Шүлгийн тайз”, "Тоглоомын тайз” гэсэнтуслах 4 жижиг тайз байна.
  • Өдөрлөгийн үеэр 500 бөмбөлөг хөөргөх ёслол болно.
  • Өдөрлөгийн явцыг Амарын талбайд байрлах LED дэлгэцээр шууд цацахаас гадна баярын өдөрлөгт оролцогчдын зураг, ярилцлага гарахаар төлөвлөж байна.
Орхон аймгийн соёл урлагийн байгууллагууд хамтарсан тоглолт, хүүхдүүдийн дунд сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг олон сонирхолтой хөтөлбөр байгаа гэдгийг албаны хүн хэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top