|

“Улаан бүчтэн”-үүд баяраа тэмдэглэлээ

namuunaa 2015/09/18 3267 0
1974 оны 9-р сарын 1-ний өдөр анхны 8 жилийн сургууль байгуулагдаж 248 пионер-ийн гишүүний бүлгийн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Эрдэнэт хотод анхны хүүхдийн байгууллагын гал голомт үүссэн түүхтэй.


Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Орхон аймагт хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ойн баярын арга хэмжээ авьяаслаг багачуудын хүндэтгэлийн шугам жагсаалаар эхэллээ. Энэхүү шугам жагсаалд хүүхдийн байгууллагын 3000 гаруй хүүхэд оролцлоо. Хүндэтгэлийн шугам жагсаалыг нээж Орхон аймгийн засаг дарга буюу аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С. Дангаасүрэн үг хэллээ.

Орхон аймгийн хүүхдийн байгууллагын 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хүүхэд багачуудын уран бүтээлийн үзэсгэлэн, мөн хүүхдийн байгууллагын түүхийг харуулах гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.

Хүүхдийн байгууллагын энэхүү түүхэн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Баярын хурлаар үргэлжилж хүүхдийн байгууллагын үе үеийн багш удирдлага, ажилтнууд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Орхон аймгийн хүүхдийн байгууллагын 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэм хүмүүсийг шагнан урамшуулсан.

Тодруулбал Хүн ам нийгмийн хөгжлийн яамны хүндэт жуух бичгээр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М. Батжаргал шагнуулсан. Харин хүүхдийн төлөө үндэсний газрын "Хүүхдийн төлөө сайн үйлс” медалиар 3 хүн шагнуулсан бол авьяаслаг багачуудын төлөөлөл болсон 2 хүүхэд авьяас медалиар шагнууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top