Энэ жил Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой болж байгаатай холбогдуулан хүүхдийг баярыг " Хүүхэд бүрийг баярлуулна” уран дор өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Баярын арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар 30 ажил бүхий төлөвлөгөө гарчээ.Хүүхдийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх Аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Эрдэнэт
хотын 40 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр
ХХК-тай хамтран хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулахаар
төлөвлөсөн гэдгийг хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзул
хэллээ. Хүүхдийн баярыг төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөжээ.
Хүүхдийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх зохион байгуулалтын хүрээнд нийгмийн
хөгжлийн хэлтэс, Эрдэнэт үйлдвэр, боловсрол соёлын газар, хүүхэд
залуучуудын театр, цагдаагийн газар, биеийн тамир спортын газар, эрүүл
мэндийн газар гэх мэтчилэн олон байгууллага хамтран ажиллаж оролцох юм
байна.
Түүнчлэн
хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хадгаламжийн данс
нээлгэх, тусламж үзүүлэх, бүтэн өнчин хүүхдүүдэд тэтгэмж олгох ажлыг
зохион байгуулах чиглэл гарчээ.
Erdenetinfo.mn