|

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойг 7-р сард тэмдэглэнэ

saikhnaa 2016/01/04 3789 0

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойг 7-р сард тэмдэглэнэ

 

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой 2016 оны 1-р сарын 1-ний өдөр тохиож байна. 1-р сарын 1-ний өдрийг Эрдэнэт хотын өдөр болгож энэ өдөр баярын үйл ажиллагаа зохион байгуулахаар яригдаж байсан.

Харин 40 жилийн ойн албан ёсны баярын үйл ажиллагааг ирэх 7-р сард наадмын дараа хийхээр санал гарчээ. Түүхэн ойтойгоо золгох гэж байгаа энэ хотод сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

Тухайлбал Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд 40 бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хотын явган хүний замыг шинэчлэх, орон сууцны хорооллын гадна фасад будах, авто замын шинэчлэл, Баян-Өндөр экологийн цогцолбор байгуулах, Эрдэнэт хотын түүхтэй холбогдох хөшөө дурсгалыг шинэчлэн засварлах, хотын дэд бүтцийг сайжруулах гэх мэтчилэн 40 бүтээлч ажил үе шаттайгаар хэрэгжсээр байгаа юм.

Ямартай ч 40 жилийн ойг улсын баяр наадмын дараа албан ёсоор өргөн хүрээнд тэмдэглэхээр болсон гэдгийг Аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top