Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд 2,3,6-р хорооллын байрны гадна пасадыг будах ажил явагдаж байна. Энэхүү ажил 8-р сарын 20-ны өдрөөс эхэлсэн.
Тус ажлыг РСЦ ХХК 58 туслан гүйцэтгэгчтэйгээр гүйцэтгэж байгаа юм. Иргэдийн зүгээс хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа ажилд ам сайтай байгаа ч ажлыг удаан хийж байгаа хэмээн шүүмжилж байна.
Ажлын графикаар 3 хорооллын фасад будах ажлыг 10-р сарын 4-гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй гэдгийг бид өмнө нь мэдээлэлж байсан.
Харин 10-р сарын 6-ны өдрийн байдлаар ажил 74 хувьтай үргэлжилж байгаа, фасадны ажил 10-р сарын 10 гэхэд дуусна гэдгийг РСЦ ХХК-ийн инженер мэдээллээ. Түүнчлэн туслан гүйцэтгэгч 6 компанийн ажил 10-р сарын 6-нд эхэлжээ.
erdenetinfo.mn