Гурван
уулзварын гэрлэн дохиог шинэчлэх ажил 2014 оноос эхлэн эрчимтэй яригдаж
энэ оны 7-р сард тендер зарлагдаж "Инно Солюшн" ХХК шалгарсан байна.
Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл гэрлэн дохио шинэчлэн солих ажил эхлээгүй
байна.
Учир
нь өнгөрсөн жил 3 замын уулзварыг өргөтгөх ажлыг сэцэд компани хийх
байсан ч авсан ажлаа одоог хүртэл хийгээгүйгээс болж ажил ийнхүү
удаашрахад хүрчээ.
Аймгийн
хэмжээнд гэрлэн дохиогоор зохицуулагддаг Баян, холбоо, барилгачин гэсэн
гол 3 замын уулзвар байдаг. Дээрх уулзваруудын гэрлэн дохиог шинэчлэх
ажлын тендер 7-р сарын 4 өдөр зарлагдсан бөгөөд 3 уулзварын гэрлэн
дохиог шинэчлэх ажлын тендерт РЗА, Инно солюшн, Маргад цэцэн уул,
Буяннэмэх гэсэн компаниуд оролцож "Инно солюшн" компани тухайн 3 ажил
дээр шалгарчээ.
Холбооны
уулзварын гэрлэн дохио 110 сая, Төгөл баян 41 сая 600 мянга,
барилгачин-гийн талбайн уулзварын гэрлэн дохио 102 сая төгрөг. Нийтдээ
350 гаруй сая төгрөгний төсөвт өртөгтэй ажил юм. Худалдан авах албанаас
өгсөн мэдээллээр гэрээ хийгдээд дууссан учраас ажил эхэлсэн байх учиртай
гэсэн хариултыг өгч байна. Харин энэхүү ажил одоог хүртэл эхлээгүй
байгаагийн учир нь өнгөрсөн жил хийгдэх байсан уулзварын өргөтгөл
хийгдээгүйтэй холбоотой гэж байна. Энэ ажлыг Сэцэд ХХК гүйцэтгэх ёстой.
Харин энэхүү ажил одоог хүртэл эхлээгүй байгаагийн учир нь өнгөрсөн жил хийгдэх байсан уулзварын өргөтгөл хийгдээгүйтэй холбоотой гэж байна. Энэ ажлыг Сэцэд ХХК гүйцэтгэх ёстой.
Үүнээс
гадна 4,1, 5-р хорооллуудад өнгөрсөн жил хийсэн авто зам дагуу буюу
сургуулиудын хажуугаар гэрлэн дохио хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ
ажлыг мөн Сэцэд компани авсан ч одоогийн байдлаар 4-р хорооллын замын
ажлаа ч улсын комиссд хүлээлгэн өгч чадаагүй байгаа юм. Гурван замын
уулзваруудыг өргөтгөхийн тулд одоо байгаа 3 уулзварыг 4 хэсэгт зүсэж
кабел шинээр тавих шаардлагатай гэнэ.
Энэ
нь эд ачааллын үед зам хаах гээд асуудал үүсэх юм байна. Түүнчлэн
энэхүү ажил хийгдлээ гэхэд дараагийн ээлжинд ашиглагч байгууллага нь мөн
тодорхойгүй байгаа гэдгийг хэлж байна. Шинээр хийгдэх гэрлэн дохио нь
өөр дээрээ тохируулгатай биш, компьютер-ийн удирдлагатай камер-ийн
хяналтаар асааж унтраах боломжтой систем байх гэнэ.
Шинээр хийгдэх гэрлэн дохио нь өөр дээрээ тохируулгатай биш, компьютер-ийн удирдлагатай камер-ийн хяналтаар асааж унтраах боломжтой систем байх гэнэ.
Хот
байгуулалт барилга захиалагчийн албаны даргын өгсөн мэдээллээр Сэцэд
компанийн гэрээг цуцлахаа мэдэгдсэн. Ажил авсан компанийн хувьд 2015
ондоо багтаан ажлаа дуусгаж хүлээлгэн өгнө гэдгээ илэрхийлсэн гэж байгаа
ч газар шорооны ажил одоог хүртэл эхлээгүй байна. Энэ мэтчилэн өөр
хоорондоо уялдаа холбоотой учраас нэг ажил гацахад дараа дараагийн ажил
ийнхүү саатаж байна.
erdenetinfo.mn