|

Орхон аймагт хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна

enkhbaatar 2015/09/18 1887 0


Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Орхон аймагт хүүхдийн хөдөлгөөний байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Баярын арга хэмжээ 3000 гаруй авьяаслаг багачуудын хүндэтгэлийн шугам жагсаалаар эхлэв.

Хүндэтгэлийн шугам жагсаалыг нээж Орхон аймгийн засаг дарга буюу аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С. Дангаасүрэн үг хэлж, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэм хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Тодруулбал Хүн ам нийгмийн хөгжлийн яамны хүндэт жуух бичгээр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М. Батжаргал шагнуулсан. Харин хүүхдийн төлөө үндэсний газрын "Хүүхдийн төлөө сайн үйлс” медалиар 3 хүн шагнуулсан бол авьяаслаг багачуудын төлөөлөл болсон 2 хүүхэд авьяас медалиар шагнасан юм.

Тус ойн арга хэмжээний хүрээнд хүүхэд багачуудын уран бүтээлийн үзэсгэлэн, мөн хүүхдийн байгууллагын түүхийг харуулах гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгджээ.

Түүнчлэн энэхүү түүхэн ойн хүндэтгэлийн арга хэмжээ Баярын хурлаар үргэлжилж хүүхдийн байгууллагын үе үеийн багш удирдлага, ажилтнууд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

П.Энхбаатар

Санал болгох

Сэтгэгдэл

top