|

Анжелина Жоли, Брэд Питт хоёр салж байна

saikhnaa 2016/09/20 695 0

Анжелина Жоли, Брэд Питт хоёр салж байна

 

Холливудын нэртэй од Брэд Питт, Анжелина Жоли хоёр салж байгаа мэдээлэл сүүлийн үед дуулиан болж байна. Хамгийн гол шалтгаан нь Питт хэт ядарснаас сүүлийн үед тэднийд хэрүүл маргаан тасрахгүй болж хамтдаа 500 сая долларын хөрөнгө хуримтлуулсан энэ гэр бүл салахад хүрч байгаа гэж хэвлэлүүд бичиж байна. 
Гэтэл бас зарим хэвлэл Брэд Питтийг  францын жүжигчин Марион Котийяртай учир ургуулснаас болсон гэж бичиж байна. 

Хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол тэд хоёр жилийн өмнө хуримлахдаа авсан Франц дахь шилтгээнээ зарсан гэнэ. 
"Питт бүр шокт ороод байгаа. Гэхдээ тэрээр хүүхдүүдийнхээ талаар, санхүүгийн аюулгүй байдлынхаа талаар өмгөөлөгчтэйгөө уулзаж байна” гэж The Hollywood Gossip хэвлэлд бичжээ. 
Одуудын ойрын хүмүүс, нөхдийн нь ярьснаар бол эхнэрээсээ салсны дараагаар Брэд Питт  европт, магадгүй Хорватад амьдарч магадагүй гэнэ. Адриатын тэнгисийн эрэг дээр тэрээр нэг их том биш байшин үзсэн гэнэ. Харин Жолигийн хувьд зургаан хүүхэдтэйгээ АНУ-д үлдэхээр төлөвлөж байгаа гэжээ. 
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top