|

Монгол иргэний машинаас нууц сав илрүүлжээ

saikhnaa 2016/09/21 529 1

Монгол иргэний машинаас нууц сав илрүүлжээ

 

ОХУ-ыг зорьж явсан монгол иргэний УАЗ-469 машины бензины бак дотор эд зүйл хадгалж нууцаар тээвэрлэдэг нууц сав байсныг ОХУ-ын хилийн албаны ажилтнууд илрүүлсэн байна.  "Ташаант”-ын боомтоор гарах гэж байсан иргэний машинд хилийн албаны үзлэг хийж, албаны нохойгоор шалгуулах үеэр ийм зөрчил илэрчээ. 
Энэ нууц савнаас 10 ноосон цамц, 10 хос ноосон оймс зэргийг нуун гаалийн мэдүүлэгт дурдалгүйгээр авч гарах гэж байсан байна. Хилчид Монгол Улсын иргэнийг ахуйн хэрэглээний хувцас, эд зүйлийг гаалийн мэдүүлэгт дурдалгүйгээр хилээр хууль бус авч гарах гэж байсны нь төлөө хэрэг үүсгэн саатуулж мөрдөн шалгаж эхэлжээ. 
Үүний зэрэгцээ бензины бак доторхи тэр нууц саваар мансууруулах бодис, зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл зөөвөрлөж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна гэж   оросын altai-info.com сайт мэдээлжээ. 
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top