|

Монгол бүсгүйн төрсний дараа анхаарах зөвлөгөө

saikhnaa 2016/09/22 1445 0

Монгол бүсгүйн төрсний дараа анхаарах зөвлөгөө

 

Хооллолт

1. Эхний 3 хоногт зутан хоол иднэ. Учир нь олон сар урагт шахагдаж агшсан гэдсийг хэвэндээ ортол нь бага ачаалал өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид өтгөн хатдаг болохоос сэргийлдэг.

2. Төрсний дараа цус багадалт ихээр явагддаг тул элэгний шөл ууж, төмөр ихтэй хүнс хэрэглээрэй.

3. Шинэ эм хонины тос өөхгүй шөлийг мөөгтэй, шар будаатай, далайн байцаа, луувантай уух нь тэнхрүүлж, сүү оруулдаг.

4. Сүүтэй шар будаа хөхний сүүний сувгийг нээж сүү оруулдаг.
5. Гүзээтэй шөл, бүлээн ус, шингэн зүйл хөхөнд сүү сайн оруулдаг.

6. Хөхүүлэх тусам сав сайн агшиж, илүүдэл өөх шатдаг. Учир нь хөхний сүү өөхнөөс бүрэлддэг юм байна.

7. Чихэрлэг хүнс, боов идэх нь дархлаа сулруулдаг тул эхний 7-14 хоногтоо хэрэглэх хэрэггүй.

8. Эхний 21 хоног бүлээн хоол унд хэрэглэж, дээрх энгийн хоолоор хооллох нь хурдан тэнхрэх, хүүхдийн гэдэс хямраахгүй байх, сүү оруулдаг сайн талтай.

9. Төрсний дараах 7 хоногт алим, лооль, байцаа зэрэг хийдүүлдэг хүнс хэрэглэхгүй.

10. Бага багаар аньс, нэрсний шүүс дасгаж уух нь дархлааг сайжруулж, хурдан тэнхрэхэд тустай.

11. Жирэмсэн хөхүүл үед кальцийн шаардлага энгийн үеийнхээс 3 дахин нэмэгддэг тул хөдөөний сүү, тараг, аарц, ааруултай ус зэргийг байнга хэрэглэх хэрэгтэй. Өглөө бүр 1 аяга сүү, орой 1 аяга тараг ууж хэвших

12. Үзэмний шүүс калийг нөхөж шөрмөс татахаас сэргийлдэг
13. Эхний 6 сар илүүдэл жиндээ огт санаа зовох хэрэггүй, 6 сараас хойш дээрх хоолны дэглэмээр зөв хооллоод хүүхэд хөдөлгөөнд ороод ирэхээр өөрөө аяндаа турдаг байгаа.
14. 14 хоногтойгоос гурилан юм идмээр бол хөх тариа, 2-р гурилын боов талхыг сонгоорой.

Хувийн арчилгаа

1. Төрөнгүүтээ гэдсээ баадагнаж боох хэрэгтэй. Энэ нь савыг хурдан агшааж, гэдэс сунах, ууц нуруунаас салхи авахаас хамгаалдаг. 1,2м х1,2м хэмжээтэй нимгэн даавуу тохиромжтой.

2. Чихээ 7 хоног хөвөнгөөр бөглөж, толгойгоо 21 хоног хүртэл боох нь зулайнаас салхи авахаас хамгаална.

3. Эхний 5 хоног хэвтээ байж, сэтгэлээ амгалантай байлган, бага ярих нь хурдан тэнхрэхэд тустай.

4. Хүүхэддээ их санаа зовох нь савны хийг дэврээдэг тул эмчээсээ зөвлөгөө сайн аваарай. Удахгүй бүх зүйл сайхан болно.

5. Төрсний дараа 30-45 хоногийн дараа усанд орно. Энэ хүртэл биеийн нялхраа арилаагүй байдаг тул усанд орсны дараа шар үсний сүв нээгдснээр хөлөрч, салхи авах магадлалтай.

6. Төрсөн ээжүүд гормоны огцом өөрчлөлтөнд ордог тул аливаа хөдөлгөөнөө удаан тайван хийж, сэтгэлээ амгалан байлгаж, юунд ч санаагаа зовоохгүй байх нь савны хий үүсэхээс сэргийлдэг бөгөөд гүнзгий тайван амьсгалах хэрэгтэй.

7. Төрсний дараах оёдол шархыг тамедины уусмалаар арчиж цэвэрлэж, аль болох ил наранд хуурай байлгах нь хурдан эдгээнэ.

Б. Нярай хүүхдэд

1. Нярайг төрөнгүүт 3 минутын дотор амжиж хар уургийг амлуулах ёстой байдаг. Энэ нь хүүхдийн насан туршийн дархлааг тогтоодог бөгөөд ээж өөрөө хөхөө сайн шахаад сааралдуу өнгөтэй уургийг аманд нь 1 дуслыг ч болтугай дусаах хэрэгтэй. Мөн хурдан амлуулснаар хүүхэд хөхөндөө сайн болж, эхэс түргэн гадагшлах, сав агшихад онцгой нөлөөлдөг. Орчин үеийн эмч нар үүнийг гойд анхаарах хэрэгтэй. Дэлхийн эмч нарын сүүлийн үеийн судалгааны үр дүн болно.

2. Сав агшаах гэж мөс тавих нь савны хийтэй болох үндэс болдог (энэ арга нь орос, европ зэрэг халуун нь хөлөндөө байдаг хүмүүст л тохиромжтой) тул хүүхдээ хурдан амлуулж, саваа агшаах хэрэгтэй.

3. Хүйг эхэсээс бүрэн цусаа авч, цагаарсных нь дараа таслах нь хүүхэд цус багадалгүй, чийрэг болоход онцгой тустай.

4. Хүүхдээ сайн дулаан өлгийдөж, даруулахгүй байх нь чухал.
5. Янз бүрийн нярайн эрүүл мэндийн асуудлыг өрхийн эмч нар эмчилдэг тул өөрийн өрхийн эмчийн утсыг тэмдэглэн аваарай.

6. Нялх хүүхдийн арьс маш нимгэн байдаг тул гадаа нарны туяанаас нүүрийг нь халхлах хэрэгтэй.

7. Төрсний дараа 7 хоногтойгоос эхлэн хар цайнд өдөр бүр оруулах хэрэгтэй. 5л усанд 1 уут буюу 15 пакеттай гүрж ногоон цайг хийж 30 минут орчим буцалгаж идээшүүлээд ванны талаар хүйтэн усан дээр нэмж хийгээд оруулна. 5-10 минут ороход хангалттай. Ингэвэл нуралт үүсдэггүй, мөн тархины даралтгүй хүүхэд болдог. Хар цай нь бүх булчинг тайвшруулж, нярайг амгалан нойрсуулдаг.

8. Усанд орсны дараа загасны тосоор тослох нь Д амин дэмийг нөхөж хүүхдийг хөлрөлтөөс сэргийлж, хурдан бойжуулна.

9. Сүүлийг үзүүр хэсгийг нимгэн хэрчиж зөөлөн галаар шаргааж тосыг нь гаргаад, шилэнд хийж тавина. Үүгээрээ хүүхдийн бөгсөн биеийг хуурайлсныхаа дараа тослох нь Д амин дэмийг нөхөж, нуралт улайлтаас хамгаална.

10. 2-3 сартайгаас 9-12 цагийн хооронд 5-15 минут цонхны наранд биеийг нь ээснээр Д амин дэм үүсч, өсөлт хурдсан, дархлаа сайжирна.

11. 6-8 сар хүртлээ хөхний сүүгээр бол баас нь шингэндүү байдаг тул санаа зоволтгүй.

12. 4-6 сартайд хүүхэд нэмэлт хоолонд ордог бөгөөд цагаан будааны шүүс эхний 1 сар өгөх хэрэгтэй: Эхний өдөр 1 халбага, дараагийн өдөр 2 халбага гэх мэтчилэн дасгаж өгнө.
13. Дараагийн сараас усанд чанасан кашийг бага зэргийн жамц давсаар амтлан өгнө. 1 нас хүртэл нь сахар, чихэртэй зүйл идүүлэхгүй байх нь хоолонд сайн хүүхэд болоход тустай. Хэт эрт чихэртэй зүйлэнд дурлуулвал хоол иддэггүй дархлаа султай өвчлөмтгий хүүхэд болгодог.

14. 7 сартайгаас нухсан лууван, төмс зэргийг өгнө. Энэ нь хүүхэд ногоонд дуртай болоход тусална.

15. 8 сартайгаас өөрөө бүрсэн шинэ тараг сахаргүй бага багаар дасгаж өгснөөр гэдэсний өнгөрийг сайн тогтоодог.
16. 10 сартайгаас жимсний төрлийн зүйл өгнө.

17. Төрөл бүрийн хүүхдийн хуурай сүү, тэжээл, сок зэрэг нь хүүхдийг амьд эерэг энергээр хангаж чаддагүй хиймэл гэдэс дүүргэх төдий байдаг тул аль болох эрүүл байгалийн хүнсээр хооллож сургаарай.

18. 10-12 сартайгаас эхлэн махны шөлөнд чанасан бантан, ногооны зутан шөл өгөх хэрэгтэй.

19. Хүүхдийг 1 нас хүртэл нь олны хөлийн газар, дэлгүүр, айл зэргээр дагуулж явахгүй байх нь олон хүний сөрөг энергээр бохирдохоос хамгаалж, элдэв гэнэтийн өвчнөөс сэргийлнэ.

http://www.lady.mn/?p=1740

Санал болгох

Сэтгэгдэл

top