|

Yahoo компани 500 сая хэрэглэгчийн мэдээллээ алджээ

saikhnaa 2016/09/23 713 1

Yahoo компани 500 сая хэрэглэгчийн мэдээллээ алджээ

 

Yahoo компани 500 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг хакеруудын гарт алдсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Энэ халдлага 2014 оноос эхлэлтэй бөгөөд кибер ертөнцийн түүхэн дэх хамгийн том халдлага болон нэрлэгджээ.

Компани хамгийн сүүлд гэхэд 190 сая орчим хэрэглэгчийн мэйл хаягууд, хувийн захидлыг хакеруудын гарт алдсан гэж мэдээлж байсан юм. Хэдийгээр Yahoo компани сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн тоогоо үлэмж хэмжээгээр алдсан нь эдгээр нууцлалын тал дээр анхаарал хандуулж чадаагүйн илрэл аж.

Гэхдээ өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын харилцаа холбооны тэргүүлэгч компаниудын нэгVerizon, Yahoo компанийг 4.8 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. Тэд тун удахгүй цоо шинэ Yahoo-г танилцуулахаа мэдэгдсэн юм.

Т.Бат

Эх сурвалж: Time.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top