Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж, эрүүгийн хэргийг нь нэгтгэж, улмаар өчигдөр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилсан байна.
Тодруулбал "Чингис”, "Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-ны өдрөөс АТГ шалгаж эхэлсэн юм. Улмаар энэ сарын 21-ний өдөр Н.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Харин Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт сайд асан Н.Батбаярыг шалгахаас өмнө АТГ сэжигтнээр татаж, гадуур байцааж байсан аж. Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг хэрэгт сэжиглэх зүйл анги нь өөр ч, буруутгасан хэргийн эх үүсвэр нь нэг гэж АТГ үзсэн байгаа гэнэ.
ҮЗХ-ны хуралдааны өмнө ҮЗХ-нд олонх болдог МҮДН франкцын эрчийг сулруулж, зүрхийг нь үхүүлэхийн тулд дээрх хэргүүдийг нэгтгэж буруутан болгохоор хууль хүчний байгууллагынхан ажиллаж байна гэдгийг хэлэх хүн олон байгаа юм.
Харин улстөр судлаачид дээрх хэргүүдийг нэгтгэсэн нь АН-ын ҮЗХ-ны хуралдаантай холбоотой байхыг үгүйсгэхгүй гэдгийг хэлж байгаа юм. Учир нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж есдүгээр сарын 16-нд хуралдахаар товлогдоод байсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын товыг цуцалж, сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийн дараа Гүйцэтгэх зөвлөлөөр дахин хэлэлцэж байж товлохоор тогтсон.
Тиймээс ч удахгүй болох ҮЗХ-ны хуралдааны өмнө ҮЗХ-нд олонх болдогМҮДН франкцын эрчийг сулруулж, зүрхийг нь үхүүлэхийн тулд дээрх хэргүүдийг нэгтгэж буруутан болгохоор хууль хүчний байгууллагынхан ажиллаж байна гэдгийг хэлэх хүн олон байгаа юм. Ямартай ч олны анхаарал татаад байгаа Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын хэрэгт сэжиглэх зүйл анги нь өөр ч, хэргийг нэгтгэсэн нь улс төрийн эрх ашиг сонирхолтой холбоотой байхыг үгүйсгэхгүй юм.
Эх сурвалж:
24tsag.mn