Байгалийн түүхийн музейн ховор ан амьтдын үзмэрүүд орон нутгийн музейгээр аялаж байна. ЭНэ хүрээнд манай аймгийн музейд "тив дэлхийн ховор ан амьтад” сэдэвт үзэсгэлэн гарч байна.
Үзэсгэлэнд нийтдээ 62 дэсийн 85 ширхэг үзмэр дэглэгдсэн бөгөөд эдгээр нь тив тивийн ховор амьтдын төлөөлөл болсон үзмэрүүд байна. Энэ төрлийн улсын чанартай музейн үзэсгэлэн өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй. Байгалийн түүхийн музей одоогийн байдлаар ажиллахгүй байгаа учраас үзмэрүүд аймгуудаар аялаж байгаа юм байна.
Үзэсгэлэнг үзсэнээр Африк тивийн арслан, Антриктидийн оцон шувуу, Австрали тивийн имж, Төв азийн олон төрлийн шувуудыг үзэх боломжтой.Тив дэлхийн ховор ан амьтдын үзэсгэлэн 11-р сарын 15 хүртэл зохион байгуулагдана.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn/post/5749